Хүчин, хулгайн хэргээр зургаан удаа ял эдэлж байсан этгээд хүний аминд хүрчээ

Хүчин, хулгайн хэргээр зургаан удаа ял эдэлж байсан этгээд хүний аминд хүрчээ

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг Өлзийтийн гудамжинд Дундговь аймгийн харъяат 57 настай, эмэгтэй “Ч” гэгч нь долоодугаар сарын 22-ны өдөр толгойн хэсэгтээ шархтай, гадны нөлөөтэй нас барсан гэмт хэрэг бүртгэгджээ.

Уг хэргийг 58 настай, эрэгтэй “З” гэгч үйлдсэнийг шалгалтын дүнд тогтоожээ. Сэжигтэн хэргийн газраас оргон зугтсан тул цагдаагийн байгууллагын алба хаагчид сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зургаан хоногийн турш явуулж өнөөдөр буюу долоодугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумаас саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Шалгалтын явцад “З” гэгч нь урьд өмнө хүчиндэх, хулгайлах, хүний биед хүнд гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэг үйлдэж, зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан байна.

скачать dle 12.0