Архангайд 60 малчин өрх танилцуулгаа интернетэд ил тавьж, жуулчид хүлээн авна

          Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын санаачилгаар аймгийн Засаг даргын тамгын газар, “Эртний нүүдэлчдийн өлгий” аялал жуулчлалын холбоо хамтран Архангай аймагт "Малчин кемп" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөр нь нутгийн иргэд, малчдыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, зорилготой. Тодруулбал малчин өрхийн ахуй амьдралыг гадаад болон дотоодын жуулчдад танилцуулах, түгээн дэлгэрүүлэх замаар малчдын өрхийн орлогыгнэмэгдүүлнэ. 
          Хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 60 малчин өрхийг эхний ээлжинд бүртгэн, сонгож авчээ.
“Малчин кемп” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдийн зүгээс “VISIT-ARA.COM” вэбсайтыг ажиллуулж, сонгогдсон 60 өрхийн мэдээллийг ил тод байршуулна. Ингэснээр гадаад, дотоодын жуулчид өрхийн мэдээллийг тухайн сайтаас авч очих айлаа сонгох боломжтой юм. Энэ нь “Малчин кемп” хөтөлбөрт хамрагдсан айлуудад давуу тал болж байгааг хэлж байна.
          Эхний ээлжид сонгогдсон өрхүүдэд “Малчин кемп” хөтөлбөрийн үйл ажиллагааг танилцуулах, өрхийн бизнесээ удирдах, жуулчдын аюулгүй байдлыг хангаж сэтгэл ханамжтай үйлчилгээ хэрхэн үзүүлэх чиглэлээр анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг видео сурвалжлагаар хүргэж байна.



скачать dle 12.0