Голомт банк иргэд, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн цогц үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг. Энэ хүрээнд банкны үйлчилгээнээс гадна лизингийн үйлчилгээг харилцагчдадаа давхар хүргэж эхэлсэн бөгөөд Голомт банкны анхны "Лизингийн төв" өнөөдөр нээлтээ хийж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.Нээлтийн үйл ажиллагааны зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.
Лизингийн төв үүд хаалгаа нээснээр харилцагчдад албан ёсны эрхтэй нийлүүлэгч байгууллагуудаас цоо шинэ автомашин, хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс буюу төлбөрийн уян хатан нөхцөлөөр худалдан авах боломж нээлттэй болж байна. Ингэхдээ автомашины лизингийн хүсэлтийг ажлын 1 хоногт, хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүсэлтийг ажлын 3-5 хоногт багтаан шийдвэрлэх юм.
Голомт лизингийн төв нь одоогийн байдлаар дараах 19 байгууллагатай хамтран ажиллаж байна.
· Старчейз Автомотив Лимитд ХХК
Хүнд даацын тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж:
· Барловорлд Монголиа ХХК
· Гранд Майнинг Экюпмент ХХК
Санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх Лизингийн төв нь Даваа-Баасан гарагт 09:00-18:00 цагийн хооронд ажиллах тул иргэд, харилцагч та бүхэн тав тухтай үйлчлүүлж, өөрт хэрэгцээтэй санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай аваарай.
скачать dle 12.0
Сэтгэгдэл (0)