ЕБС-ийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдаж, тархинд цус харвасан талаар бид өмнө мэдээллэж байсан. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр биеийн тамирын хичээлдээ масктай гүйж байсан нэг хүүхэд ухаан алдсан гэх мэдээлэл гарсан бөгөөд тэднийг ГССҮТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийж байсан.
Тэгвэл биеийн тамирын хичээлдээ масктай гүйж ухаан алдан унасан аравдугаар ангийн хүүхдийн хувьд тухайн үедээ ухаан орж биеийн байдал нь хэвийн байсан ч оройноо нас баржээ.
Харин зургаадугаар ангийн хүүхэд нь ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хоёр хоног хэвтэн эмчлүүлж ухаан орсон хэдий ч амьсгалын дутагдлаас болж цус харвасан. Хүүхдийн биеийн байдал ухаан орсон ч хоол идэж, юм ярьж чадахгүй болсон гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)