Японы Эзэн хаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тунхаглах ёслолд зориулсан парад энэ долоо хоногийн ням гарагт болно. Эзэн xаан Нарүхито өнгөрсөн 10 дугаар сарын 22-нд 190 орны 420 гаруй өндөр түвшний төлөөлөгчид багтсан 2000 орчим зочны өмнө хаан сэнтийд заларч буйгаа тунхагласан юм.
Ёслолын парадыг Эзэн xаан Нарүхитог хааны сэнтийдээ заларсныг тунхаглах төрийн ёслолын дараа зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч өнгөрсөн 10 дугаар сарын эхээр “Хагибис” хар салхи их хэмжээний хохирол учруулсны улмаас хойшлуулсан байна.
1990 оны 11 дүгээр сард Нарүхитогийн эцэг Акихитог хаан сэнтийд залрах үеэр зохион байгуулсан ёслолын парадыг 120 мянга орчим хүн, 1993 онд угсаа залгамжлах хунтайж Нарүхито, гүнж Масако нарын хуримын парадыг 190 мянга гаруй хүн тус тус үзэж сонирхож байжээ.
Э.Хулан
Сэтгэгдэл (0)