Дидди 10 настай хүүг хүчирхийлж байсан гэх зарга шүүхэд үүсжээ

Дидди 10 настай хүүг хүчирхийлж байсан гэх зарга шүүхэд үүсжээ

 

Шон Комбс буюу Дидди олон тооны хүнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэд хэдэн зарга шүүх дээр үүсээд байгаа. Тэгвэл өөр нэгэн шинэ зарга түүнийг 2005 онд 10 настай хүүг хүчирхийлсэн гэж буруутгажээ. Даваа гарагт /2024.10.28/ Нью-Йорк мужийн Манхаттэн дүүрэг дэх шүүхэд хоёр шинэ зарга үүссэний нэг нь тэр байсан юм. Тэр хоёр заргийг Тони Бузби нэртэй өмгөөлөгч мэдүүлжээ. Тэрбээр Диддигийн эсрэг 150 гаруй хохирогчийг төлөөлөн 17 гаруй зарга үүсгээд байгаа юм.

Хоёр дахь зарга дээр нэгэн эрэгтэй 17 настай байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэжээ. Тэрбээр 2008 онд “Making the Band” реалити шоунд оролцож байхад Дидди болон нэгэн бие хамгаалагч түүнийг хүчирхийлсэн гэсэн байна. Диддигийн өмгөөлөгчид мэдэгдэл гаргахдаа “Энэ заргыг гаргасан өмгөөлөгч үнэнээс илүү хэвлэл мэдээллийн анхаарлыг татах сонирхолтой. Шүүхийн өмнө үнэн ялах болно. Энэ нь ноён Комбс хэзээ ч эрэгтэй, эмэгтэй, насанд хүрсэн эсвэл хүрээгүй хэнд ч бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, бэлгийн мөлжлөг хийгээгүй” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

скачать dle 12.0