Япончууд удахгүй болох аймшгийн баярыг угтан дэлхийн хамгийн анхны зомбитой хурдан галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүллээ. Токиогоос Осака хүрэх хоёр цаг 30 минутын зомбитой аялалд таныг урьж байна. Адерналинаар дүүрэн уг аяллыг 2016 онд олны хүртээл болсон "Бусан хүрэх галт тэрэг" киноноос санаа авч зохион байгуулжээ.
"Kowagarasetai" буюу "Таныг айлгамаар байна" нэртэй айлгах багийнхан уг аяллыг зохион байгуулж байна. Сэтгэл хөдлөм эхний аялалд амьд үхдэлүүдтэй тулалдах зоригтой 40 орчим хүн хамрагджээ. Гэхдээ хурдан галт тэрэгний үндсэн дүр төрхийг гутаахуйц хэт хүчирхийлэлтэй дүрслэлээс зайлсхийсэн байна. Ингэхдээ тоглоомон хөрөө, буу зэргийг ашигласан бөгөөд аймшигт байдлыг тэнцвэржүүлэхийн тулд ид шидтэнгүүд, хошин шогийн жүжигчидийн үзүүлбэр үзүүлжээ.
Зомбитой галт тэрэгний тасалбарын үнэ 50 мянган иен байжээ.
Японы төмөр зам компани энэ жил 60 нас хүрч байна. Нүд гялбам цэвэрхэн, осол эндэгдэлгүй аялал зохион байгуулахыг зорьдог тус байгууллага Covid-19 цар тахлын дараа бизнесээ төрөлжүүлэх зорилгоор галт тэрэгний тасалгаагаа түрээсэлж эхэлсэн. Түрээсийн үйлчилгээ эхэлснээр хурдан галт тэрэгний тасалгаанд сүши зоогийн газар, баар, тэр бүү хэл бөхийн барилдаан хүртэл зохион байгуулагдах болжээ. Мөн хувь хүн үдэшлэг зохион байгуулах ч боломжтой.
Сэтгэгдэл (0)