ОХУ-ын сансар судлалын үндэсний үйлдвэрлэлийн хэвлэлийн алба "Цаашид "Ангараг" зөөгч пуужин хөөргөх туршилтаа үргэлжлүүлж, 2023 оноос үйлдвэрлэж эхэлнэ" гэж мэдэгджээ. ОХУ-ын сансар судлалын үндэсний компани "Олон чадавхитай "Ангараг" зөөгч пуужинг үйлдвэрлэх нь манай компанийн тэргүүлэх үүрэг юм.
Төлөвлөгөөний дагуу, "Ангараг" зөөгч пуужинг үйлдвэрлэх ажлыг Омскт байрлах “Полиот” үйлдвэрт хийж, 2023 оноос эхлэн олон тоогоор үйлдвэрлэнэ. 2024 оноос эхлэн "Ангараг" пуужин "Протон" пуужинг бүрэн орлох бөгөөд одоо туршилтаа хийж байна.
2019 оны 12-р сард ээлжит туршилтын ажил явагдах бөгөөд 2014 онд хөөргөх анхны туршилтыг хийж байсан юм" гэжээ. "Ангараг" загварын пуужин нь ЗХУ задарснаас хойш ОХУ-ын зохион бүтээсэн анхны зөөгч пуужин бөгөөд хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван зэрэглэлтэй, 1.5-25 тонн ачааг тойрог замд оруулах хүчин чадалтай юм байна.
Эх сурвалж: Eagle.mn
Сэтгэгдэл (0)