[video=]
Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа олон шат, олон салбар, бүх талын хамтын ажиллагааны хэв маягийг бүрдүүлсээр ирсэн.
Он дараалан зохиогддог Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан суралжилгын үйл ажиллагаа нь сэтгүүлчдийн үзэг, дурнаар дамжуулан хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, нийгэм гэх мэт олон салбарын бодит байдлыг үнэн зөвөөр хоёр иргэдэд харилцан хүргэхийг зорьдог билээ.
Мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааны хувьд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Жишээлэн дурдахад радио телевизийн агентлагууд соёл урлаг, аялал жуулчлал, боловсрол зэрэг олон салбарыг хамарсан нэвтрүүлгүүлийг хамтран бэлтгэж, хоёр орны ардын зан заншил, уламжлалт соёлыг тод, сонирхолтой хэлбэрээр хүргэдэг нь үзэгч, сонсогчдын өндөр үнэлгээг хүртэж байдаг.
Өвөр Монголын өдрийн сонины хорооны Солонго мэдээллийн төв нь мөн 2022 оноос хойш Монгол улсын сайтын хөгжлийн холбоотой хамтран ажиллаж, уг холбооны харьяан дахь 30 гаруй сайтаар Солонго мэдээллийн төвийн мэдээнүүдийг Монголын иргэдэд хүргэдэг төдийгүй Монгол улсын “Өнөөдөр” сонинтой хамтран ажиллаж, иргэдийн оюун санаа, соёлын үнэлэмжийг дээшлүүлэх, уншигчдад үнэн бодит, тэнцвэртэй, олон талт мэдээллийг хүргэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын хүчин чармайлтаар бид найрамдлын илүү гайхалтай хуудсыг бичиж, хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцол хамтын хөгжилд улам их хувь нэмэр оруулах болно.
Зохиогч: | Д.МӨЧИР |
Найруулагч: | С.УРЬХАН |
Эх сурвалж: | СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ |
Сэтгэгдэл (0)