УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар орон нутгийн дугаартай автомашины татварын талаар тайлбарлалаа.
Тэрбээр, "Хөдөөний машинаас өндөр татвар авдаг гэдэг буруу ойлголт яваад байна. Яг хуучнаараа байгаа. Махаа оруулж ирээд Нарантуулаар оруулж зараад буцахад хоёр хоног хангалттай. Хоёр хоногт 1000 төгрөг төлөх тариф хуучнаараа мөрдөгдөж байгаа. Тэрнээс биш хөдөөний автомашинууд орж ирээд хотын хөдөлгөөнд оролцож халтуур хийгээд явж байгаа тохиолдолд 49 дэхь цагаас нь эхлээд өдрийн 5000 төгрөгийн татвар бодогдож эхэлнэ. Хэнтий аймгийн Батноров сум буюу 430 км зайнаас орж ирэхдээ 1000 төгрөг л төлнө. "Дэнжийн 1000" орж махаа зараад, маргааш нь Нарантуул орж юмаа цуглуулаад явна л гэсэн үг. Иргэдэд зөв ойлголт өгмөөр байна" хэмээв.
Сэтгэгдэл (0)