Зээлийн муу түүхтэй иргэд төлбөрөө барагдуулвал хар жагсаалтаас хасна

Зээлийн муу түүхтэй иргэд төлбөрөө барагдуулвал хар жагсаалтаас хасна

 

Зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор Монголбанкнаас дараах зарим шийдвэрийг гаргажээ.

 

2024 оны энэ  сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэжээ. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон иргэн, аж ахуйн нэгжүүд зээл, өр төлбөрөө 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор багтаан бүрэн барагдуулвал хар жагсаалтаас нэрийг нь бүрэн гаргахыг Төвбанкнаас мэдээллээ. 

скачать dle 12.0