Импортын гурил, малын тэжээлийг татвараас чөлөөлөхийг дэмжлээ

Импортын гурил, малын тэжээлийг татвараас чөлөөлөхийг дэмжлээ

 

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Гурил болон малын тэжээлийн гаалийн албан татварыг чөлөөлөх уг төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын бүлэг ажлын дөрөв хоногийн завсарлага авсан юм. Улмаар МАН-ын бүлэг олонхоороо уг төслийг дэмжих нь зүйтэй гэж байр сууриа нэгтгэснийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав. 

Улмаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

скачать dle 12.0