Эмийн бүрдэл, чанарын хяналтын асуудлаарх нотлох баримтыг шинжилнэ

Эмийн бүрдэл, чанарын хяналтын асуудлаарх нотлох баримтыг шинжилнэ

 

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилнэ.

 

 

Сонсголын эхний хоёр өдөр эм хангамжийн салбарын тогтолцоо, зохицуулалт, хүний нөөц, хүртээмж болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс, худалдах, худалдан авах ажиллагаа, нийлүүлэлт, устгалын асуудлыг нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь хянан хэлэлцлээ.

Өнөөдөр эмийн бүрдэл болон чанарын хяналтын асуудлыг хөндөж, үүний хүрээнд эмийн чанарын хяналтын тогтолцоо, цувралын хяналт, лабораторийн хүчин чадал, өнөөгийн нөхцөл байдал, зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх эмийн шинжилгээ, зөрүүтэй дүгнэлтүүдийн асуудал, Монгол Улс дахь эмийн бүртгэл, уг бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд, хүний эмийн Зөвлөлийн үйл ажиллагаа, томилгоо, тусгай зөвшөөрөл, хилийн хяналт, энэ салбар дахь монополь зэрэг олон асуудлыг нэгтгэн шинжилнэ.

 

 

Өнөөдрийн сонсголд нийт 56 гэрчийг дуудаад байгаа бөгөөд эмийн үнэ тогтоход нөлөөлж буй хүчин зүйлсийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаа, чадавх, эмийн зохицуулалтын төлөвшлийн асуудлыг ч хамааруулан хэлэлцэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

скачать dle 12.0