Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох боломжгүй

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох боломжгүй

 

НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох ямар ч боломжгүй гэж Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Тэрбээр “Дэлхийн банкны уулзалтад яваад ирэхэд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудал яригдсан байна. Энэ бол ямар ч боломжгүй юм. Энэ татварын тогтолцооны асуудал шүү. Гэнэт шийддэг асуудал биш. Судалгаатай, төсвийн нөлөөлөл ямар байх, татварын өөрчлөлт орсноор татварын суурьд ямар нөлөө үзүүлэх вэ, аж ахуйн нэгжүүдэд ямар нөлөө үзүүлэх вэ гэх мэтээр олон талаас нь авч үзэх хэрэгтэй.

Тэгээд ч энэ асуудлыг олон нийтээс санал асуулгаар шийддэг юм биш. Эрүүгийн хууль, татварын хуульд санал авна гэдэг мэргэжлийн бус. НӨАТ-ын татвар нь төсвийн орлого бүрдүүлэх, бүртгэлийн системийг сайжруулах, ил болгох, далд эдийн засгийг ил гаргах зорилготой. Суурь зорилго нь далд эдийн засгийг ил болгох юм. Өнөөдөр 69 хувьтай байгаа нь олон улсын жишигт хүрэхгүй байгаа. 90 хувь руу дөхүүлэх шаардлагатай байна. 

НӨАТ-ын орлого нь төсвийн орлогын маш тогтвортой, багагүй хэсгийг бүрдүүлдэг. Төсвийн 25 хувийг бүрдүүлдэг. Ирэх жилд 27.5 хувьд хүрнэ. Буцаан олголт 2 хувь байхад 400 тэрбум гарч байгаа бол 5 хувь болгоход 600 тэрбум төгрөг шаардлагатай. Төсвөө өргөн барьчихсан, маргааш эхний хэлэлцүүлэг болох гэж байхад 600 тэрбум төгрөгийн төсвийн орон зай байхгүй. Төсвийн алдагдал нэмэгдвэл маш олон ухралт хийгдэнэ гэсэн үг” гэлээ. 

скачать dle 12.0