ОХУ-аас ирсэн 140 вагон АИ92 шатахууныг агуулахад буулгаж, ШТС-уудад хуваарилах ажил хийгдэж байна

ОХУ-аас ирсэн 140 вагон АИ92 шатахууныг агуулахад буулгаж, ШТС-уудад хуваарилах ажил хийгдэж байна

 

Амралтын өдрүүдэд зарим ШТС АИ92 шатахуун олгохгүй байна гэх мэдээлэл иргэдээс ирж байна.

Уг асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсээс тодруулахад "ОХУ-ын Засгийн газраас тогтоолоо өөрчлөх асуудалтай холбоотойгоор шатахууны нийлүүлэлт хийгдэхгүй хэд хоног болсон. Энэ хугацаанд шатахуун импортлогч компаниудын нөөц багассан.

Өнгөрсөн Пүрэв гарагаас 140 вагон АИ92 шатахуун ОХУ-аас манай улсын өртөөнүүд дээр ирсэн. Одоо агуулахад буулгаж, ШТС-уудад хуваарилах ажил хийгдэж байна. Цаашид шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ. 

ОХУ-аас шатахуун тээвэрлэж ирсэн вагон зөрлөг хүлээх, шатахууныг агуулах руу автомашинаар тээвэрлэх, буулгах зэрэг ажлууд хийгддэг. Шатахууныг хилээр оруулж ирээд шууд ШТС-уудад өгчихдөггүй" хэмээн хэллээ. Харин дизелийн түлшний нөөц хэвийн байгааг тэрбээр тодотголоо. АИ92 шатахууны хэрэглээ Улаанбаатарт өдөрт 1,000 тонн, орон нутагт 1,500 тонн байдаг аж.

скачать dle 12.0