Ази оюутан коронавирусийн улмаас Лондонд халдлагад өртжээ

Лондонд сурдаг 23 настай Сингапур залуу Азиудыг ялгаварлан гадуурхах үзлийн улмаас халдлагад өртсөн тухайгаа олон нийтэд зарлажээ. Жонатан Мок даваа гаригийн 09:15 цагт олон нийтийн сүлжээнд байрлуулсан постон дээрээ хотын төвд байрлах Оксфорд гудамжинд хэсэг бүлэг хүмүүс түүнд хэрхэн халдсан талаар дэлгэрэнгүй бичсэн байна. 
Тэрээр хэлэхдээ "Намайг өшиглөх гэж оролдсон залуу танай коронавирусийг өөрийн оронд гаргахыг хүсэхгүй байна гээд нүүрлүү минь хүчтэй цохиход хамарнаас цус гарсан. Би сүүлийн 2 жил Лондонд сурч байсан бөгөөд жил бүр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлагад хэд хэдэн удаа өртсөн” гэж бичжээ.
Лондон хотын цагдаагийн газар мэдэгдэхдээ Мокийн эсрэг "арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт бүртгэгдсэн сэжигтнүүдийг олж тогтоох, камерийн бичлэг  зэргийг шалган ажиллаж байна. Одоогоор баривчлагдсан хүн байхгүй” гэсэн байна.
Мокд тохиолдсон явдал нь сүүлийн хэдэн долоо хоногт арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж буй анхны тохиолдол биш байсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт Ази дүр төрхтэй хүмүүсийн эсрэг ядгаварлан гадуурхалт ихсээд байна. Энэ талаар Жоржиа мужийн их сургуулийн социологийн профессор Розалинд Чоу “АНУ-д ялгаварлан гадуурхалт ихэсч байгаа бөгөөд хүмүүс Ази төрхтэй хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, коронавирустэй холбоотой буруу ташаа мэдээлэл тарааж байна..Бид энэ талаар хангалттай хэмжээний ойлголттой байгаа тул халдлагад өртсөн хүмүүст туслах, зөвлөгөө өгөхөд бэлэн байна. Үүнтэй холбогдуулан "Stop Hate UK” гэсэн аян өрнүүлж байна” гэж дурджээ.

Н.Ану
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0