Сансар судлалын салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ

Сансар судлалын салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ

 

6-р сарын 3-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийв.  Энэ үеэрээ: " Чан Э-6 сарны алс талд байрлах Өмнөд Туйл-Айткен сав газарт амжилттай газардсан тухай мэдээ олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татлаа. Европын сансар судлалын агентлаг буюу ESA-ийн Ерөнхий захирал Йозеф Ашбахер, Чан Э-6 амжилттай газардсан нь гайхалтай амжилт бөгөөд ESA энэхүү ажиллагаанд оролцсондоо талархаж, бахархаж байна гэв. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?" гэсэн сэтгүүлчийн асуултанд Мао Нин: "5-р сарын 3-нд тойрог замд орсноос хойш Чан Э-6 сарыг зорьж 30 орчим хоног аялж, 6-р сард сарны алс талд урьдчилан сонгосон буух бүсэд амжилттай газарджээ. Чан Э-6 нь Европын сансар судлалын агентлаг, Франц, Итали, Пакистан зэрэг орнуудын шинжлэх ухааны судалгааны зориулалттай олон улсын ачаа төхөөрөмж тээвэрлэсэн нь Хятад улсын сансар судлалын түүхэн алхам бөгөөд хүн төрөлхтний сансар огторгуйг энх тайвнаар ашиглах түүхэн алхам юм.

Бид эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар ашиглах, хүртээмжтэй хөгжлийн үндсэн дээр сансрын салбарт олон улсын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн явуулж, хөгжлийн үр дүнг улс орнуудтай хуваалцахад бэлэн байна." гэж хариулсан байна.

 

Г.Бямба

скачать dle 12.0