Нэг сонгосон дахин “NО”


“А.СҮХБАТ” гэх энэ нэр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хадаатай байсан он жилүүд бий. “Зургаан залуу заан”  гэж Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, А.Сүхбат, Б.Ганбат, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нарыг бөхөд хайртай ард түмэн хайрлаж байсан нь ч саяхан. Аварга юугаар дутсан юм бол. Түүнд ард түмний хайр, аав, ээж, ах дүүс, амраг хань, үр хүүхэд гээд бүгд л бий...
Ард түмнийхээ дунд зүлэг ногоон дэвжээнд босоо явсан мөчүүд нь түүний хамгийн жаргалтай үе  байсан нь дамжиггүй. Гэтэл ард түмнийхээ дэмжлэгээр сонгогдчихоод  ард иргэдийнхээ өмнүүр хөндөлсөж хоолыг нь булаах дээрээ тултлаа аварга маань ядуурлаа гэж үү. Бодох л  асуудал...
Үгүй ээ, аварга  ядарсангүй задарч. Задарсандаа  өөрийгөө сонгосон ард иргэдээ дээрэлхэж, дээрэмдэж.
ЖДҮХС-тай холбоотой дуулиан анх дэгдэж эхлэх үеэр түүний нэр дурьдагдахад “Хүнийг муулах юмаа олж ядав аа. Аварга маань арай ч ийм дээрээ тулаагүй ээ. Эхнэрээ сольсон гэдэг байснаа болиод бүр  эд хөрөнгөний шуналтай болгож ярих ч гэж” хэмээн битүүхэн харамсч байсан нөхөд захаас аван бий.
Төв аймгийн нутагт хуучнаар Бугын сангийн аж  ахуй буюу Хилийн цэргийн “Өсвөрийн ойчид” зулантай хөрш, томоо гэгчийн хашааг  “Аваргынх” гэж бөхчүүд ярьж, түүнээс өөр хөрөнгө гэхээр юмгүй дээ. Энд бэлтгэлээ базаадаг юм хэмээн  “хүндэлдэг” байв...
Гэтэл аваргын оролцоотой гэх  “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авсан нь нотлогдсон байдаг. Тодруулбал, түүний төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн "Түгээмэл түмэн хишиг" компани 2017 онд 800 сая төгрөгийн зээл авсан. “Дархан таван нуур” компаниар дамжуулан  ЖДҮХС-аас зээл авсан гэж өдөр тутмын хэвлэлүүдэд бичиж байсан бөгөөд тэрхүү зээл явсаар архины бизнест хөрөнгө оруулсан байх магадлалтайг ч шуугиж байлаа. Эндээс үүдэн  “Алтан хүнс групп” гэх компани ч гарч ирсэн. Үүнийг аварга өөрөө нотолсоныг ХОМ-тээ уг “Компанийн хувьцааг  100 хувь эзэмшдэг” гэж  мэдүүлсэнээс нь харж болно. Эл компани нь ч архи  үйлдвэрлэж түүнийгээ зах зээлд танилцуулж байсан удаатай.
Аварга яагаад архины бизнест хүч үзэх гээд байна вэ. Дээрх асуудлаас өмнө ч тэрбээр Солонгосчуудтай хамтран  сөжүний  үйлдвэр байгуулахаар шамдаж "Ноёд"  объектыг худалдаж авсан ч бүтэлгүйтэж байсныг тухайн үед нь хэвлэлүүд онцолж байв. Мөн тэр үед  ард түмэн "Өсөхөө аварга нэг наадмаар  арагшаа тийрээд бөлдөгдчихөж билээ. Ийм жудаггүй заваан юм хийдэг болохоор нь дургүй нь хүрч байсан байх л даа". хэмээн ярьж байж билээ.
Аваргын тухай аваргын дайтай  но-нуудыг цааш нь хөврүүлж болно. Гэхдээ илүүц биз. ЖДҮХС-аас  хумсалсан, иргэдийн эрхийг дээрэмдсэн тул “А.СҮХБАТ”-ыг 2020 онд сонгогчид сонсгохгүй. Сонгогдохгүй байх шалтгаан нь тэрбээр  өнөөх аварга биш “дээрэмчин” гэдгийг мэддэг болсон учраас ард түмэн түүнийг сонгохгүй. Ард түмэн нэг алдсан одоо “NО”.
скачать dle 12.0