“Лалын улс” бүлэглэл Ирак, Сирид хүчээ зузаатгаж байна

“Лалын улс” террорист бүлэглэл санхүүгийн эх үүсвэрээ сэргээж, Ирак болон Сирид хүчээ зузаатгаж байна хэмээн АНУ, Ирак дахь цэргийн болон тагнуулын эх сурвалжууд мэдэгджээ. “Лалын улс” бүлэглэл майхант хуаранд байрлаж буй дүрвэгсдээс шинээр гишүүн элсүүлж байна. “Лалын улс” бүлэглэл 18 мянга орчим хүнийг эгнээндээ элсүүлж, мэргэн буучдын дайралт хийж, хүмүүсийг хулгайлж, аюулгүй байдлын ажилтнууд, олон нийтийн зүтгэлтнүүдийн амийг хөнөөж байна” хэмээн “The New York Times” сонин мэдээлжээ.
“Лалын улс” бүлэглэлийн удирдлагыг ойролцоогоор 400 сая ам.долларын нөөцтэй байж магадгүй гэж үзэж байна. Түүнчлэн тус террорист бүлэглэлийн толгойлогчийг загас агнуур, автомашины бизнес, хар тамхины хууль бус худалдаанаас ашиг орлого олж байна гэж таамаглаж байгаа аж. Гэсэн хэдий ч “Лалын улс” террорист бүлэглэл 12 сая орчим хүнийг хяналтандаа байлгасан үеийнх шигээ хүчээ зузаатгаж магадгүй гэдэгт эргэлзэж байгаагаа тус сонин цохон тэмдэглэжээ.

Э.Аянзаяа
скачать dle 12.0