Хамгийн олон саятнуудад боловсрол олгосон Азийн шилдэг арван их сургууль

Дэлхийн нийт баячуудын дийлэнх хувийг АНУ-ын их сургуулиуд төрүүлэн гаргасан болохыг сүүлийн үеийн судалгааны тайланд дурджээ.
Жишээлбэл, одоогоор нийт хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян эрхэм гэх алдрыг эзэмшиж буй “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос нь АНУ-ын Принстоны их сургуулийг электроникийн инженер болон компьютерын шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн юм.
Харин дэлхийн хөрөнгөтнүүдийн хоорондын харилцан хамаарлыг судалдаг “Wealth X” судалгааны байгууллага нь дэлхий дахин дахь их сургуулиудыг бүсчлэн хувааж хэр олон саятан, тэрбумтнууд төгсгөсөн талаарх сонирхолтой судалгааг хийсэн аж. Уг судалгаанд зөвхөн сургуулиа төгсөж, диплом, боловсролын зэргээ гардан авсан хүмүүсийг хамруулсан бөгөөд Монгол Улс багтдаг гэдэг утгаар нь Ази, Номхон далайн бүсэд хамгийн олон саятан төгсгөж, тэдэнд боловсрол олгосон арван их сургуулиудыг танилцуулж байна.
Тус жагсаалтыг Сингапур, Хятад болон Энэтхэгийн их сургуулиуд тэргүүлсэн бөгөөд эдгээр арван сургууль нь бүгд дэлхийн шилдэг 50 их сургуулийн нэгт багтаж байгаа нь боловсролын чанарыг нь илтгэх өөр нэгэн хэмжүүр билээ.
1. Сингапурын Үндэсний их сургууль /Сингапур/
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн жагсаалтад 21 дүгээр байрт ордог.
Тус сургууль 102 алдартан, олны танил төгсөгчтэй. Тэдгээрийн нийт орлого нь 14 тэрбум ам.доллар. Нийт 1890 саятан төгсөгчид нь 88 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
2. Цинхуа их сургууль /БНХАУ/
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн жагсаалтад 31 дүгээр байрт ордог.
Тус сургууль 74 алдартан, олны танил төгсөгчтэй. Тэдгээрийн нийт орлого нь 103 тэрбум ам.доллар. Нийт 1090 саятан төгсөгчид нь 491 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
3. Бээжингийн их сургууль /БНХАУ/
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн жагсаалтад 35 дугаар байрт ордог.
Тус сургууль 67 алдартан, олны танил төгсөгчтэй. Тэдгээрийн нийт орлого нь 116 тэрбум ам.доллар. Нийт 905 саятан төгсөгчид нь 545 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
4. Мумбайн их сургууль /Энэтхэг/
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн жагсаалтад 36 дугаар байрт ордог.
Тус сургууль 69 алдартан, олны танил төгсөгчтэй. Тэдгээрийн нийт орлого нь 240 тэрбум ам.доллар. Нийт 790 саятан төгсөгчид нь нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй.
5. Делигийн их сургууль /Энэтхэг/
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн жагсаалтад мөн 36 дугаар байрт ордог.
Тус сургууль 58 алдартан, олны танил төгсөгчтэй. Тэдгээрийн нийт орлого нь 32 тэрбум ам.доллар. Нийт 785 саятан төгсөгчид нь 156 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
6. Нью Саут Уэльсийн их сургууль /Австрали/
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн жагсаалтад мөн 43 дугаар байрт ордог.
Тус сургууль 53 алдартан, олны танил төгсөгчтэй. Тэдгээрийн нийт орлого нь 57 тэрбум ам.доллар. Нийт 575 саятан төгсөгчид нь 183 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
7. Сиднейн их сургууль /Австрали/
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн жагсаалтад мөн 34 дүгээр байрт ордог.
Тус сургууль 55 алдартан, олны танил төгсөгчтэй. Тэдгээрийн нийт орлого нь 39 тэрбум ам.доллар. Нийт 550 саятан төгсөгчид нь 126 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
8. Тайванийн Үндэсний их сургууль /Тайвань/
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн жагсаалтад мөн 46 дугаар байрт ордог.
Тус сургууль 33 алдартан, олны танил төгсөгчтэй. Тэдгээрийн нийт орлого нь 45 тэрбум ам.доллар. Нийт 410 саятан төгсөгчид нь 207 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
9. Монаш их сургууль /Австрали/
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн жагсаалтад мөн 47 дугаар байрт ордог.
Тус сургууль 30 алдартан, олны танил төгсөгчтэй. Тэдгээрийн нийт орлого нь 15 тэрбум ам.доллар. Нийт 405 саятан төгсөгчид нь 46 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
10. Мельбурний их сургууль /Австрали/
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн жагсаалтад мөн 48 дугаар байрт ордог.
Тус сургууль 37 алдартан, олны танил төгсөгчтэй. Тэдгээрийн нийт орлого нь 30 тэрбум ам.доллар. Нийт 375 саятан төгсөгчид нь 104 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.

О.Мөнхбат
Эх сурвалж: CNBC
скачать dle 12.0