Спортын түүхэн дэх хамгийн том шагналын МӨНГӨ

Өнөө цагт тамирчдын шан хангамж нь өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ. Тэр нь зөв үү буруу юу гэдгийг хэлэлгүйгээр хэн хамгийн их мөнгө авсан тухай өгүүлье.
Тийм ээ, энд  Флойд Мэйвезер л хэлэгдэнэ. Эргэлзэх зүйлгүйгээр. Хэд хэдэн удаа карьераа төгсгөөд мөн төдий тоогоор иргэн ирж улам илүү мөнгө авах гэсэн хүн тэр юм. Энүүхэндээ гэхэд энэ боксчин огт ялагдаж үзээгүй байгаа. Тэр бол боксын домог гэхдээ түүнийг асар их мөнгөн шагналаар л хүмүүсийн ихэнх мэднэ.
Алив, Мэйвезерын намтраар бага зэрэг аялъя. Учир нь түүний сая саяын зам хэрхэн тавидсаныг мэдэхэд тустай. Тэр ердийн нэг айлд... үгүй, үгүй ердийн биш маш ядуу айлд төржээ. Флойд энэ тухайгаа  ингэж ярьсан юм. “Бид аймшигтай амьдралтай байсан. Одоо намайг харсан олон хүн атаархдаг. Тэд намайг хаанаас ирснийг мэдэхгүй л дээ. Бид долуулаа маш жижигхэн өрөөнд амьдарч байв. Бидний голыг зогоох гэж эцэг минь хууль бус  ажил хийдэг байлаа... Би энд бүх зүйлээ зөвхөн шургуу хөдөлмөр, хичээнгүй зүтгэлээр олсон хүн”.
Энэ нь яг үнэн. Америк боксчин боксчны гэрт төрсөн учраас энэ дэг журманд хүүхэд байхаасаа оржээ. Удалгүй тэр сургуулиа орхин тулаанд улам илүүтэйгээр өөрийгөө бэлтгэсэн юм. Ингээд л цааш нь түүх бичигдсэн билээ. Бүтэн өдрөөр дасгал сургууль хийж хатуу дэг журамд захирагдснаар тэр амжилтад хүрчээ.
Орчин цагийн шилдэг бокчны тухай  мэдэх  зүйлийн үндсэн хэсэг нь энэ болно. Харин одоо түүний шагнал ашигт орцгоое.
Дашрамд сануулахад, "Forbes" чансаанд Флойд хамгийн өндөр орлоготой тамирчин гэж нэгдүгээр байр эзэлдэг. Түүний хамгийн их ашигтай тулаан нь нөгөө цуут Конор Макгрегорын эсрэг тоглолт байлаа.
Баталгаатай ашиг нь Конорт 30 сая, Флойдод 100 сая доллар байлаа. “Зууны энэ тулаанд”  бусад орлогын эх үүсвэрийг тухайлбал, бэлэг дурсгалын худалдаа, реклам гэх зэргээр хамаагүй өндөр ашигтай байв. Зарим нэг эх сурвалжаар Конор Макгрегор 100  орчим сая доллар, Флойд  ойролцоогоор  400 (!) сая доллар олсон гэдэг. Мэйвезер энэ тулаанаар нэг тэрбум доллартой болсон гэх мэдээ ч гарсан байдаг.
М.Цогт
Эх сурвалж: inews.mnскачать dle 12.0