Нойргүйдэл нь сэтгэцийн эмгэг, зөнөх өвчний шалтгаан болдгийг тогтоожээ

“Унтах нь тархинд хөнөөлтэй нэгдлийг цэвэрлэхэд чухал үүрэгтэй бөгөөд бат бөх нойрсох нь сайн гэдгийг судалгаагаар нотоллоо” хэмээн Рочестерийн их сургууль дахь Анагаах ухааны төвийн Мэдрэл судлалын төвийн эрхлэгч Майкен Недергаард хэлсэн байна. Түүний ахалсан баг нойр, хөгшрөлт, альцгеймер буюу зөнөх өвчний хамаарлыг судалсан нь “Science Advances” сэтгүүлд нийтлэгджээ. Тэд судалгааны үр дүнд нойргүйдэл нь альцгеймер өвчний урьтач нөхцөл болж буйг нотолсон байна.
Доктор Недергаард өмнө нь 2012 онд Глимфатын систем /glymphatic system/-ийн тухай судалж, нийтэд танилцуулж байв. Энэ нь тархинд үүсэж буй бета амилоид хэмээх альцгеймер үүсгэгч нэгдлийг тархинаас цэвэрлэх процесс юм. Гол онцлог нь глимфатын систем зөвхөн унтаж байхад, тэр тусмаа бат бөх нойрсох үед идэвхтэй ажилладаг байна.
Гэвч хүний нас ахих тусам бат бөх унтах нь багасдаг тул нойргүйдэх, нойргүйдсэнээр сэтгэцийн эмгэг, зөнөх өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг аж. Тиймээс тэд эрсдэл бүхий хүн амд нойрны эмчилгээ хийх, глимфатын системийг дэмжих эмчилгээний аргуудыг судалгааны багийнхан судалж байна. 

Б.Бадамгарав
Эх сурвалж: WEF
 
скачать dle 12.0