Уншсан зүйлийнхээ тухай нэг бус удаа бичгээр сэтгэгдлээ илэрхийлж л байв. Харин уншаагүй шүлэг, угтаж аваагүй “Болорцом”-тны тухай урьдчлаад сэтгэгдлээ хэлээд сууж байх чинээ бодож ч явсангүй.
Тэгээд ч сүүлийн нэгэн арваны хугацаанд залуучууд “Болор цом” наадмыг зөвхөн нэг өнцгөөс нь харж, бичиж, нийтэлж ирсэн байх. Цөөн үгээр хэлбэл ямар бохир болдог, яаж шударга бус нааддаг тухай бараг л бүх жил ярьдаг. Мэдээж анхны жилүүдэд энэ наадам олон яруу найрагчийн алдрын титэм нь болж явсан л биз. Гол нь ганцхан алдар, хүнд гэдэг агуулга байсан учраас “Болор цом” наадмын маргааш нь шахуу жирийн иргэд “Тэмээ”, “Сэлбэ” гэх мэт цөөнгүй шүлгийг цээжээр уншдаг байсан байх. Гэтэл цом хүртсэн сүүлийн үеийн шүлгүүдийг судлаач, шүүмжлэгчид нь хүртэл тогтож харахаа байсан нь анхаарал татахааргүй үйл явц мөн үү...? Үнэндээ утга зохиолын ангийн оюутнуудын дунд -Өнгөрсөн жилийн “Болор цом” хүртсэн шүлгийн нэрийг мэдэх үү...? гэсэн санал асуулга явуулбал хэд нь бүдрэхийг таашгүй. Үүнд оюутнууд огт буруугүй. Одоо хүртэл Ж.Мөнхбат ямар шүлгээр түрүүлсэн, Д.Болдхуягийн шүлгээс ямар мөр содон байсан, эхийн тухай сэдэвт “Тэр эмэгтэй” гэдэг шүлэг яг ямар үгтэй, ямар бүтэцтэй байсан тухай анзаарч авч үздээгүй нь иргэдийн ч буруу биш. Харин алдар нэрийн төлөө гэдэг базаахгүй асуулга дээр Мөнгөн үеийн ах эгч нар ашиг хонжоо гээчийг аваачиж наасан нь хамгийн том алдаа болсон гэж үздэг шүү. (Уг нь больчих ёстой байсан юм)
...Одоо бол 30 сая төгрөг зарцуулаад “Болор цом” авчихвал багаар бодоход 40 сая төгрөгийн “ашигтай” байх нөхцөл нэгэнт бүрдсэн шүү. Хойшид ч хэн байхаас үл хамаарч шилэн цом гардсан найрагчийн нийгэмд эзлэх нэр хүнд хийгээд санхүүгийн байдал ч огцом өсөлттэй байх дүр зураг тодорч ирлээ. Магадгүй зарим хэсэгт нь мөнхийн алдар хүндээс гадна ашигтай бизнес болон харагдахыг ч үгүйсгэхгүй. Тэр ч бүү хэл шүлэг бичдэг залуучууд хойшид байшин барих, байртай болох, сайн аав байх гэж хичээх ямар ч шаардлагагүй болж магадгүй. Тоосгоны үнэ бодож, 5-8 хувийн хүүтэй зээлийн тухай бүтэхэд бэрх төлөвлөгөө гаргаад, судалж явахын оронд төлбөр төлөөд ч болов “Болор цом” авсан нь дээр санагдах цаг хоёрхон хормын дараа хаалга тогшиход бэлэн болчихоод хоолойгоо засаад зогсч байна. Өнгөрсөн наадмын зохион байгуулалтын үйл явцаас ажиглавал мөдхөн энэ наадам өөрийн гэсэн бүр нарийвчилсан схемтэй болно. Ёстой маргаангүй... Яг л “Албаны дарга болоход төд” гэж “60 тэрбумын” гэх ярианд гардаг шиг наадамд тэнцэж, тайзан дээр ганцхан шүлэг уншихад тодорхой хэмжээний ханштай болно. Хамгийн гол нь “Болор цом” наадамд найрагч тэнцүүлдэг үйл явц нь дэндүү ойлгомжгүй. Өнөө жил ч ийм л байсан. Ямар шалгаруулалт, юуны босго давж, хэний таалалд нийцэж байж “улаан шугам”-ны урд зогсдог нь бүр ч бүрхэг. Энэ байдал харин утга зохиолын салбаот байгаа М.Энхболдыг схем ээ хэрэгжүүлэхэд хамгийн том дэм болж өгөхөөр харагдаж байна. Улмаар “Шилдэг 15” гэж нэрлэх үү, “Дунд шөвөг” гэж өргөмжлөх үү ямар ч байсан үүнд үлдэхэд бас нэг дээд ханш төлөхөөс өөр гарцгүй болно. Хэрэв ийм замаар явахгүй гэвэл илүү нээлттэй, ил тод, олон ургалч байдлыг хангасан удаа дараагийн хэлэлцүүлэг өрнүүлж байж зохион байгуулалтын оновчтой гарц олох шаардлагатай болно. Тэгээд ч тайзны урдаас харж суугаа таван шүүгчийн гурвынх нь халаасанд хангалттайг хийж л чадах юм бол тэргүүн цом гардах боломж нээлттэй байдаг нь “Болор цом”-д схем нутагших бололцоотойг хялбархан харуулж өгч байна. Нөгөө талдаа энэ наадмыг зохион байгуулагчид нь муу аргатай учраас л “Болор цом” өнөөг хүртэл ийм муу нэртэй байгаа юм шүү дээ. За тэгээд айргийн тавыг худалдаж авах ханш мэдээж өндөр тогтох нь дамжиггүй. Өмнө нь ч зарсан, борлуулсан тухай яриа гардаг л байсан. Өнөө жил хүртэл тийм нэг сонин зүйл судалдаг нөхөрт тохирсон үнээр нь өгөх гэж зарим нэг “Ц.Сандуй, М.Энхболд” нар дайрсан тухай ч явган яриа ам дамжин ниссээр л байна. Харин энэ байдлыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг тойрогт минь тоглоход хатуудах тоглоом байна гэж үзээд тасалсан тухай ч бас давхар явж л байна. Харьцуулж болох бодит жишээ гэвэл М.Энхболдтой У.Хүрэлсүх ордон дотор үзэж байхад наана нь С.Мөнхчулуун хотын даргын сунгаанд ялчихсантай яг адил. Өөрөөр хэлбэл утга зохиолын салбарын хоёр фракц “Цом зарах схем”-ээс болоод зөчилдөж байх хооронд аз таарч “ШАР” ах шулуухан гүйчихсэн л хэрэг байв шүү дээ. Хүн нь өөрөө хүлээн зөвшөөрөгдсөн учраас хэл ам ч гарахгүй гэдгийг талууд тохиролцсон байж таарна. Тэгэхээр дараа дараагийн наадмуудад хэрэглэх нарийвчилсан схем бол шинэлэг зүйлийг нутагшуулах тухай ойлголт огт биш. Мөн саяхан болж өнгөрсөн үйл явдалд дунд Г.Мөнхцэцэг гишүүний утга зохиол дахь фракцид очиж “Схем ашиглах гээд байна” гэж алтан хошуу хүргэсэн “Доржзодов” хэн бэ...? Хайж олох л хэрэгтэй.
Албан бус тооцоогоор 30 саяыг зарцуулаад “Болор цом” авчихвал дор хаяж 40 саяын ашигтай байх тухай дээр дурдсан хэдий ч нутгийн зөвлөлүүдийн нэгдмэл байдал, тэргүүнүүдийнх нь амбийцлаг хэлбэрээс шалтгаалж ашиг орлого харилцан адилгүй байх “дүн” гарч байгаа юм.
Гэвч... гэвч... Утга зохиолын хүрээнийхэн МЗЭ-ийн дэргэдэх Яруу найргийн Үндэсний төвийн есөн гишүүний хамтын шийдвэрээр “Болорцом”-д тэнцсэн найрагчдын нэр тодордог гэж өдийг хүртэл хууртаж иржээ. Гэтэл өнгөрсөн “Болор цом” наадамд шүлэг унших найрагчдын нэрс тодорсны дараа Үндэсний төвийнх нь нэг гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулж “Болорцом болох тухай манай төв ганц ч удаа хуралдаагүй, Хэний ямар шүлгүүд ирснийг ч би хараагүй” гэж мэдэгсэн. Цаашлаад “Болорцомын зохион байгуулалтыг Удирдах зөвлөл ч мэдэхгүй байсан” гэдгийг тус мэдэгдэлдээ хачирласан байв. Энэ бол ноцтой баримт. Үнэндээ одоо ч Аль нэг М.Энхболдын халаасанд цом зарах схем байж магадгүй. Нөгөөтэйгүүр Үндэсний зөвлөлийг үтэр түргэн татан буулгах, гишүүдээс нь байцаалт авах шалтаг, шалтгаан хийгээд үндэслэл маргаангүй мөн. Нээрээ Удирдах зөвлөлдөө ч мэдэгдэлгүй, Үндэсний төвөөрөө ч оруулалгүй ганц нэгхэн хүн шийдээд СХЕМ хэрэгжүүлчихийг оролдсон байвал яах вэ...? Тэр М.Энхболд хэн бэ...? Одоо хүртэл яагаад огцрохгүй суугаад байна вэ.
Энэ байдал үнэндээ улстөрийн нам санхүүжилтээ хэрхэн татаж, сонгуулийн санхүүгээ яаж босгосноо “тас” нуусаар байгаад ялж, ялагддагтай адил биш л дээ. Ирээдүйн оюун санааны дархлаанд сөрөг нөлөөтэй. Мөн улстөрийн намын дарга нь 76 нэр бичээд түүнийгээ Удирдах зөвлөлдөө оруулж батлуулдаг шиг хэн нэгэн нөхөр цомд унших шүлэгчийн нэрийг гаргаж болохгүй л дээ. Хэрэв яруу найргийн Үндэсний төвийн гишүүний мэдэгдэл үнэн байвал сэжигтэй хүн бүрийн өрөөнд чангах төхөөрөмж нууцаар байршуулах шаардлагатай ч байж магад. Хамгийн гол нь тэдэнд Цом зарах СХЕМ байна...
Сэтгэгдэл (0)