Үйлдвэрүүд үхсэн малын мах бэлтгэсэн нь тогтоогдоогүй. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчлийг илрүүлсэн

Үйлдвэрүүд үхсэн малын мах бэлтгэсэн нь тогтоогдоогүй. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчлийг илрүүлсэн

 

Энэ талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас тодруулахад "Үхсэн малын мах бэлтгэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл албан бус, ташаа мэдээлэл байна.

Гэхдээ төлөвлөгөөт бус шалгалтаар мах боловсруулах 49 үйлдвэр эрсдэл өндөртэй гарсан. Тиймээс тэдгээрийн үйл ажиллагааг зогсоосон нь үнэн. Эрүүл ахуй талаасаа хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Эрүүл Мэндийн Яам болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас зохион байгуулсан хяналт шалгалтаар зөрчил илэрсэн.

Тэр зөрчил дотор үхсэн малын махаар бэлтгэсэн гэх ямар нэгэн асуудал байхгүй" гэлээ. 

Үргэлжлүүлэн Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад "Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нийт 64 байгууллага нэгжийн алба хаагч, ажилтан, улсын байцаагч нар зөрчил шалгах эрхтэй байдаг.

Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.44 дүгээр зүйл гэж бий. Энэ нь мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд заасан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж зөрчих зөрчлүүдийг холбогдох албаны улсын байцаагч нар шалгаж, эцэслэн шийдвэрлэж, дүгнэлт гаргуулдаг хуулийн зохицуулалттай.

Тиймээс муудсан махтай холбоотой асуудлыг Мал эмнэлгийн газрууд хариуцаж шалган шийдвэрлэдэг хуультай" хэмээн тайлбарлалаа. 

скачать dle 12.0