Нийгэм

Нийтийн тээврээр зорчсон иргэдийн тоо 19 мянга болж нэмэгджээ

 

 

 Засгийн газраас тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаанд буюу энэ сарын 23-ныг хүртэл зөвшөөрсөн 14 салбарын ажилтнуудаас бусад хүмүүсийг гадуур явахгүй байхыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр анхааруулав.


Тодруулбал, энэ сарын 16-наас хүнсний бөөний төвүүдийг нээсний улмаас иргэд коронавирусний шинжилгээ өгөөд гадуур явж болно гэсэн ташаа ойлголт нийтэд түгсэн байна. Үүний улмаас нийтийн тээврээр зорчсон иргэдийн тоо 12 мянга байснаас 19 мянга болж нэмэгджээ. Энэ нь хөл хориог сахиулж буй цагдаагийн алба хаагчдад хүндрэл учруулж буйгаас гадна коронавирус тархах эрсдэлийг нэмж байгаа тул иргэдийг дэглэмээ сахиж, гэртээ байхыг анхааруулав.


Хөл хорионы хугцаанд ажиллаж буй 14 салбар: