Онцлох мэдээ

Б.Ууганбаяр: УОК-ын нэр барьж марзагнасан "Ub comedy"-г шалгана

 

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. 

Энэ үеэр УОК-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр "Олон нийтийн сүлжээнд өчигдөр марзан хошин зүйл ярьдаг нөхдүүд зургуулаа цуглараад найз нөхөдтэйгээ УОК-ын нэр барьж утсаар ярьж мэргэжлийн үг хэллэгийг буруугаар ашигласан бичлэг цацсан. УОК-оос эдгээр нөхдийг хуулийн байгууллагаар шалгуулна.

Халдварт өвчин бол тоглоом биш. Тоглоом тоотой нь дээр. Маш олон хүмүүс хүчин чармайлт гарган, нойр хоолгүй зүтгэж байгаа энэ үед хэсэг нөхөд марзагнаж олон нийтийн сүлжээнд бичлэг тавьсан. Бүгд чармайлт гарган зүтгэж байгаа үед мэргэжлийн байгууллагын нэрийг буруугаар ашиглан марзагнах нь хатуу хариуцлагатай. Амны хаалтгүй тойрч суугаад инээж хөхрөөд, их зүй бус үйлдэл гаргаж байсан. Үүнийг шалгуулна. Дэг журамтай байна шүү" гэлээ.

 

Энэхүү бичлэг нь комедиан Б.Идэр-Одын "Ideree s Home Party” влогийн дөрөвдүгээр дугаар юм.

 

Г.Сүрэн