Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн данс руу орно

 

 

Татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа. Энэ оны гуравдугаар улирлын буцаан

олголтыг 10 дугаар сард багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ.

Тиймээс НӨАТ-ын урамшууллын энэ улирлын төлбөрийн баримтаа иргэд 10 дугаар сарын 8-ны өдөрт багтаан бүргүүлэх хэрэгтэй. Сангийн яамны мэдээлснээр нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гарчээ.