Ноцтой мэдээ

Дэрвэгэр жиргэрүү гэх ургамлыг нуун, хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ

 

 

Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны 9-р сарын 09-ны өдөр жолооч, Монгол Улсын иргэн Г нь өөрийн унаж явсан тээврийн хэрэгслийн чиргүүлийн доод хэсгийн ус хадгалах сав, болон дугуйнд нийт 310 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг нууж, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.