Онцлох мэдээ

Эцэг, эхчүүд сургуулийн гадаа өнжиж байна

Эцэг, эхчүүд сургуулийн гадаа өнжиж байна

 

Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн билээ. 2020-2021 онд Ерөнхий боловсролын сургуульд 82 мянган хүүхэд суралцана гэсэн судалгаа гарсан. Хичээлийн шинэ жил эхлээд хоёр дахь долоо хоногтоо орлоо. Өмнөх жилүүдээс ялгаатай нь сурагчид "Ковид-19” цар тахлаас шалтгаалан долоо хоногийн гурван өдөр нь хоёр цаг 30 минут танхимаар, үлдсэн хоёр өдөр нь теле хичээл үзэх болсон. Эл горимыг энэ сарын 21-нийг хүртэл хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөө гарсан юм. Бодит нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар нийслэлийн зарим ЕБС-иудыг зорилоо.

Засгийн газрын гаргасан энэхүү шийдвэр нь цар тахлаас сэргийлэн, бөөгнөрөл үүсгэхгүйд гол зорилго нь
байгаа ч сурагч, багш, эцэг эхчүүдэд зарим талаараа хүндрэл гарч байна. Хүүхдүүд нэг ангид 1-1.5 метрийн зайтай сууж, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийсэн. Тэгэхээр хүүхэд ийм зайтай суугаад хичээллэхэд нэг ангид заавал 20-25 хүүхэд суухаар болж байгаа юм. Энэ жишгийг улс орон бүр хэрэгжүүлж байгаа. Нэг ангид суух хүүхдийн тоог багасгахаар ангиуд заавал хоёр хуваагдаж таарна.Тиймээс хичээллэх өдрийн тоог бууруулж, хичээлийн цагийн хугацааг богиносгож, сургалтын төлөвлөгөөнд багтсан бүх хичээлүүдэд тоон зохицуулалт хийсэн юм.

Тухайлбал, ЕБС-ийн XI дүгээр анги батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр долоо хоногийн таван өдөр, өдөрт долоон цаг хичээллэдэг. Тэгэхээр өнөөдрийн энэ онцгой нөхцөл байдалд ангийг хоёр хувааж, эхний дэд бүлэг 08:00-10.30 минут хүртэл, дараагийн дэд бүлэг 11:00- 13.30 минут хүртэл хичээллэхээр зохицуулаад сургалтын үйл ажиллагаа явагдаж байна. Гуравдугаар сургуулийн хашаагаар ормогц сургуулийн цагдаа "Маскаа зүүж” орно уу хэмээн бүх хүнд хандан хэллээ. Сургуулийн хашаанд цөөхөн сурагч байсан ч бүгд маск зүүснийг харахад хорио цээрийн дэглэмээ сайн баримталж байгаа нь харагдана.

Тэдний дунд бага насны хүүхдээ хөтлөн алхаж яваа эмээ, өвөө нар мэр сэр үзэгдэнэ. Сурагчид хоёр цаг 30 минутаар хичээллэж байгаа нь холоос явдаг бага ангийн сурагчдын эцэг, эхчүүдэд тартал нь хүлээх, хоёр настай хүүхдийг нь цэцэрлэг аваагүй учраас гэрт нь харах хүнгүй, ах эгчийнх нь сургууль дээр дагуулан ирдэг нь энэ юм. Энэ үеэр 5-7 насны хоёр хүүхдээ дагуулан явсан нэгэн хүнтэй таарлаа. Тэрбээр "Манай зээ охин энэ сургуулийн гуравдугаар анги.

Хичээл нь 13:00 цагаас ордог ч өнөөдөр шатрын дугуйлан нь 11:00 цагаас орох болохоор эрт ирлээ.Өмнө нь олон цагаар ордог байхад гэртээ харьчихаад ирдэг байса юм. Өдөрт хоёр цагаар хичээл орох нь хүүхдээ хүргэх, авахаас эхлээд асуудал гарч эхэллээ. Дүүг нь өнөөдөр цэцэрлэгт хүргэж, өгч чадаагүй. Одоо бид хоёр дөрвөн цаг хүлээнэ. Энэ тэрүүгээр явж л цагийг бардаг байх даа” гэсэн юм. Тэдний гэр Хайлаастад байдаг учраас хичээлийг нь тартал хүлээхээс өөр аргагүй гэнэ.

Харин цааш сургуулийн хаалгаар орвол жижүүр багш сурагчдын халууныг хэмжин, гарыг ариутгуулан анги анги руу оруулж байв. Тэрбээр "Манай сургуульд ихэвчлэн ойр гэртэй, хамран суух тойргийн хүүхдүүд сурдаг болохоор эцэг эхчүүд заавал сууж хүлээх шаардлагагүй. Харин холоос явдаг эцэг эхчүүд л сууж, хүлээж байгаа нь харагддаг. Эхний долоо хоног сурагч, эцэг эхчүүд учраа олохгүй байсан. Одооноос жигдэрч байна” гэлээ.

ХОЁР ДЭД БҮЛЭГТ ХУВААГДАН ЦӨӨН МИНУТААР ХИЧЭЭЛЛЭХ НЬ БҮРЭН МЭДЛЭГ БОЛОХГҮЙ

Сургуулийн сандал дээр хэсэг хүүхэд бөөгнөрөн суужээ. Тэд XI ангийнхан бөгөөд дэд бүлэгт хуваагдсан болохоор хичээл эхэлснээс хойш нөгөө дэд бүлгийнхэнтэйгээ уулзаагүй байгаа аж. Уулзахаар тарахыг нь хүлээн сууж буй нь энэ. Тэдний дундаас нэг охин "Бид ингэж уулзахаас өөр аргагүй. Ангийнхан бүгд бие биенээ маш их санасан. Өмнөх гурав дахь өдөр хальт таараад хичээл орох цаг байсан болохоор дараа уулзъя гээд зөрсөн” гэв.

Хичээлийн хуваарь нь таарч байгаа өдөр нь том нь дүү нараа дагуулаад ирдэг. Таарахгүй өдөр нь заавал нэг нь ажлаас чөлөө авч, авахаар болно. Ажлаа хиймээр, хүүхдээ авмаар ийм асуудал л тулгараад байна. 25-наас хэвийн горимоороо хичээллээд ирвэл амар л байна. Хэрвээ хорио дахин сунгагдвал тухайн үед нь аргалдаг л байх”гэж ярив.

Мөн хичээл цөөн цаг, минутаар орж байгаа учраас ойлгохгүй зүйл гардаг тухай ч ярьж байв. Харин тэдний нэг нь ангийнхантайгаа уулзахын зэрэгцээ дүүгээ тарахыг нь хүлээж суугаа аж. Тэрбээр "Манай дүү энэ сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Миний хичээл өнөөдөр өглөөний ээлжиндорсон.

Гэр хол Өвөрсогоотод байдаг. Дүү бид хоёрын хичээлийн хуваарь таарсан өдөр тарахаар нь хамтдаа харьдаг. Харин хичээлийн хуваарь зөрсөн өдөр гэрээсээ ирж авдаг. Дүү дөнгөж нэгдүгээр ангид
сурч байгаад карантилагдсан болохоор хичээлээ сайн сурахгүй, ойлгохгүй байгаа. Одоо тарахаар нь гэртээ очиж, өнөөдрийн хичээлийг нь давтуулна” гэв.

БАГШ НАР ЧАДАХААРАА ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА ГЭВ

Нийслэлийн ерөнхий боловсролын II сургууль дээр ирэхэд урд талынх нь сандал дээр хэдэн хүн хүүхдээ хүлээж байгаа болов уу гэмээр сууж байлаа. Тэдний дунд бага насны хүүхдээ тэрэгтэй нь түрсэн ч хүн харагдана. Гэр нь холын дээр бага насны хүүхдийг нь харах хүнгүй учраас дагуулж ирсэн нь энэ. Энэ үед
сургуулийн хаалгаар нэгэн багш хоёр охин дагуулан гарч ирлээ. Ээж нь дүүргийн эмнэлэгт ажилладаг, 30 минутын завсарлагаанаараа ирж авна. Тэр болтол байлгаж байгаарай гэж багшид нь захижээ. Энэ талаар 2д ангийн багш О.Сарантуяа "Манай ангийн нэгдүгээр ээлжийн хүүхдүүд.

Өнөөдөр ээж нь хуралтай учраас 12:20 гээд ирж авна гэсэн. Хичээлийн шинэ горим ажилтай хүмүүсийн хувьд хэцүү л байх шиг байна. Гэхдээ нөхцөл б а й д а л д а а дасан зохицохоос өөр арга байхгүй. Цөөхөн эцэг, эх л сургуулийн гадаа хүүхдээ хүлээж байгаа нь харагддаг. Одоо дулааны улиралд ч яахав гадаа хүлээж байгаад аваад явна. Хүйтрээд ирэхээр хэцүү байна. Багш нар нь 2-3 хүүхэдтэй айлуудын хүүхдийг нэг хүүхдээ хүргэж өгөхдөө нэгийгээ авах байдлаар зохицуулж өгч байгаа. Манай ангийн сурагчдын ах эгч нь голдуу дөрөвдүгээр ангид байдаг.

Би ангийнхаа хүүхдүүдийг хоёрдугаар ээлжинд хуваарилахад, дөрөвдүгээр ангийн багш ах, эгчийг нь нэгдүгээр ээлжинд хуваарилах жишээтэй. Цаанаасаа тэг гэсэн юм байхгүй ч ерөнхийд нь бид нар ямар боломж байна.Яавал эцэг эхчүүдэд боломжтой байх уу түүнийг харж хуваарилсан. Өнөөдөр нэг ээлжтэй болохоор энэ хоёр сурагчийнхаа ээжийг хүлээгээд зогсож байна. Хоёр ээлжтэй байвал ингэж чадахгүй. Жижүүр багшид үлдээе гэсэн ч олон хүүхдийн хажуугаар гараад гүйчихвэл нэмэргүй. Тэгэхээр аав ээж нь цагтаа ирж авах л ёстой” гэж ярьсан юм.

Тухайн багшийн хувьд өмнөх жил ангийнх нь сурагчдыг гэрээс нь хэн хүргэж, авдгыг ерөнхийд нь мэддэг болохоор түүгээр зохицуулсан байна. Тэр үед ээж нь гүйж ирэн "Баярлалаа багшаа” гэж хэлээд хоёр охиноо хөтлөн цааш яаран алхав. Хичээлийн цагаар цонхтой багш нар нь жижүүр багшдаа туслаад, сурагчдад орох гарах хаалгыг нь зааж өгөн, бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хамтран ажилладаг гэнэ. Багш нарын хувьд илүү цагаар ажиллаж, нэг хичээлээ хоёр дэд бүлэгтээ дарааллан зааж байгаа болохоор ядрах, түгжрэлээс болоод хоцорсон эцэг эхчүүдэд хүүхдийг нь хүлээлгэн өгөхөөс эхлээд хүндрэл гарч буйг дурдсан юм.

Сандал дээр суугаа нэг хүн мөн л "Манайхаас ахлах ангийн нэг, дунд ангийн хоёр, бага ангийн хоёр хүүхэд явдаг. Хичээлийн хуваарь нь таарч байгаа өдөр том нь дүү нараа дагуулаад ирдэг. Таарахгүй өдөр нь заавал нэг нь ажлаас чөлөө авч, авахаар болно. Ажлаа хиймээр, хүүхдээ авмаар ийм асуудал л тулгараад байна. Энэ сарын 25-наас хэвийн горимоороо хичээллээд ирвэл амар байна. Хэрвээ хорио дахин сунгагдвал тухайн үед нь аргалдаг л байх” гэж ярив.Энэ эцэг эхчүүдийн хувьд хичээлийн шинэ горим хурдан дуусаж хэвийн хуваариараа орохыг л хүлээж байна. Мөн хамгийн гол нь бид зохицуулаад яаж ийгээд хүүхдүүдээ хичээлд нь хүргэж, авна. Харин хүүхдүүд хичээлээ сайн ойлгож чадахгүй байна гэдгийг ч хэлсэн юм.

 
 
Үндэсний шуудан