Улс төр

Шинэ дэд сайдуудын нэр тодорч эхэллээ

 

Засгийн газар өнөөдөр /2020.07.16/ ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаан 15.00 цагт эхэлж цаг үеийн нөхцөл байдал болон дэд сайдуудын томилгоог хэлэлцэж эхэлжээ. Тэгвэл эхнээсээ дэд сайдуудын нэрс тодорч эхэлсэн гэдгийг эх сурвалж хэлж байна. Тухайлбал,  Батлан хамгаалахын дэд сайд генерал Б.Баярмагнай, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зульфихар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нарыг томилохоор санал нэгдсэн гэх. Мөн Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Соёлын дэд сайд М.Батбаяр, Эрүүл мэндийн дэд сайдаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, С.Мөнгөнчимэгийг Сангийн дэд сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Ашигт малтмалын ерөнхий газрын дэд дарга О.Батнайрамдал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Эрчим хүчний дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнайг томилохоор яригдаж буй аж.

Эх сурвалж: www.polit.mn