Эдийн засаг

Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчихсан явж байна

 

 


Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тодорхой болсны дараа төсвийн тодотголыг хийнэ гэлээ. Тэрбээр "Өчигдрийн байдлаар Монгол Улсын төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан байгаа. Үүнээс гадна, УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүн яригдаж байна. Ирэх долоон хоногоос Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн батлагдвал ажилдаа ороод явах байх. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН төрийн эрх барихаар болсон. Тэгэхээр мөрийн хөтөлбөр болон бүтэц бүрэлдэхүүнээс шалтгаалж төсвийн тодотголоо хийх болно.

Бусад орнуудтай харьцуулахад, манай улс коронавирусийг дотооддоо алдаагүй. Хил хаасантай холбоотойгоор экспорт, уул уурхай зэрэгт нөлөөлж байна. Уул уурхайтай холбоотойгоор ашигт малтмалын нөөцийн албан татвар 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа " хэмээв.