Мэдээ мэдээлэл

МАН-ын байр руу будаг цацсан Э.Одбаярыг саатуулах үндэслэлгүй гэж үзэж, 100 мянган төгрөгөөр торгожээ

 

 


"Гадаадад гацсан монголчууд" хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг өчигдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилж, цагдан хорьсон. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Түүнийг МАН-ын өмч хөрөнгөд халдсан болон байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж танхайрсан гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг нээжээ. Тэрбээр сонгуулийн өмнөх өдөр МАН-ын байр руу улаан будаг цацсан билээ. 

Харин шүүхээс түүнийг өмч хөрөнгийг эвдэлж, гэмтээгээгүй гэж үзэн 10 хоног саатуулах үндэслэлгүй гэж үзэж суллах шийдвэр гаргажээ. Улмаар 100 мянган төгрөгөөр торгожээ.