Х.Нямбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж сүрдүүлсэн хэрэгт 30 гаруй хүн шалгагдаж байгаа


Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн этгээдүүдэд хариуцлага тооцох асуудалд ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. 
Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурал дээр бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хөндөж, эрх чөлөөнд нь халдан дарамталж байгаа үйл явдлуудыг таслан зогсоох чиглэлээр ХЗДХЯ-аас холбогдох байгууллагуудад арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөн. Одоогоор 30 гаруй хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Үүнээс гадна 10 гаруй нэр бүхий иргэдийг нэмж шалгах шаардлагатай болсон. Ихэнх тохиолдолд өр барагдуулах чиглэлээр хүний эрх, эрх чөлөөнд халдсан гэмт хэргүүд байгаа. 
Мөн хууль бусаар өөрсдийгөө зэвсэглэн, зохион байгуулалтай гэмт бүлэглэл байгуулах зорилгоор үгсэж ажилласан хүмүүсийг шалгалтаар илрүүлсэн" гэв.  
скачать dle 12.0