Өвлийн улиралд хүүхэд багачууд төдийгүй томчууд маш сонор сэрэмжтэй байх шаардлагатай болдог. Учир нь хальтиргаа ихтэй замаар явахад, унах, хальтрах , хөл гараа бэртээх гээд маш олон асуудал тулгарна. Тэгвэл бид та бүхэнд энэ өвлийг хэрхэн гэмтэл бэртэлгүй давах талаар зөвлөгөөг хүргэе.
1 Гутал
Платформ юм уу өндөр өсгийтэй, эсвэл огт өсгийгүй гутлаас татгалзаарай. Үүнээс гадна мөстэй үед гутлын уландаа хальтардаггүй наалт наах хэрэгтэй.
2 Хэрхэн зөв хувцаслах вэ?
Таны хувцас хөдөлгөөнийг тань хязгаарлаж, биед тухгүй байх ёсгүй. Том захтай эсвэл том малгайтай хүрэм илүү тохиромжтой. Мөн урт бариултай, хүнд цүнх авч явах хэрэггүй бөгөөд тэнцвэрээ алдах магадлалтай. Хэрвээ та олон тортой зүйл барьж явж байвал хоёр гартаа жинг нь жигд хувиарлах хэрэгтэй. Өвлийн улиралд шууданчийн цүнх буюу нэг мөртэй, мөрөө давуулж үүрдэг цүнх илүү тохиромжтой байдаг.
3 Шат
Халтиргаатай үед хамгийн аюултай зам нь шат байдаг бөгөөд шатаар бууж өгсөхдөө гишгүүр болгон дээр хоёр хөлөө тавьж яваарай. Дулааны улиралд алхдаг шиг гишгүүр алхсаж гүйх хэрэггүй шүү.
4 Хэрхэн зөв унах вэ?
- Хэрвээ та унах гэж байвал булчингаа чангалаарай.
- Хэрвээ та хойшоо унах гэж байвал тохойн дээрээ унахгүйн тулд гараа хойш нь савах хэрэгтэй. Нуруугаа нуман хэлбэртэй болгож, эрүүгээ доош цээж рүүгээ татсанаар дагзаараа унахаас аврагдана. Боломжтой бол биеийнхээ жинг хажуу тал руугаа шилжүүлэхийг оролдоорой.
- Харин хэрвээ та урагш унаж байвал гараа тохойгоороо нугалаад чангалаарай. Унахынхаа өмнө хөлөө урагш түрэх хэрэгтэй.
5 Бие халаалт
Гэрээсээ гарахаас өмнө 20 удаа суулт, 10-15 удаа өлмий дээрээ босож суугаарай.
6 Мөстсөн зам
- Бүх анхаарлаа халтиргаатай зам руу хандуул. Замын захаар, эсвэл хүний гаргасан замаар явбал хальтирах нь бага байна. Цасан доор ч гэсэн мөс байх магадлалтайг мартаж болохгүй учир маш болгоомжой байгаарай.
- Хэрвээ таны хажууд хэн нэгэн унах гэж байвал тэнцвэрээ олоход нь туслаарай.
- Халтиргаатай үед машины урдуур хэзээ ч гүйж болохгүй бөгөөд жолоочийг зогсох, эсвэл машин өнгөртөл хүлээгээрэй. Учир нь өвлийн улиралд машин тормос гишгэсэн дороо зогсохгүй гэдгийг санах хэрэгтэй.
Эх сурвалж: CAAK.MN |
Сэтгэгдэл (0)