Турк хоригт орсон ачааг Орос руу нийлүүлэхээ зогсоолоо


Туркийн эрх баригчид Европын холбооноос Орос руу чиглэсэн ачаа, тэр дундаа олон улсын хоригт багтсан ачаануудыг дамжуулан өнгөрүүлэхгүй саатуулсан байна. Энэ талаар Коммерсант агентлаг логистикийн компаниудын төлөөлөгчдөөс авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Анкарад айлчилсны дараахан ийнхүү хориг тавьсан байна. Гуравдугаар сарын есний байдлаар цахилгаан тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг 10 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Туркээр дамжуулан өнгөрүүлэхийг хоригложээ. Цаашлаад жилийн дүнгээр гурван тэрбум орчим долларын ачаа Туркийн нутгаар дамжин өнгөрөх боломжгүй болж болзошгүй талаар шинжээчид мэдэгдсэн байна.
 
Энд дуулгахад, хоёрдугаар сард АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкен Туркэд айлчилсан юм. Энэ айлчлалын өмнө шинжээчид АНУ Туркийг Оростой хэт нягт хамтран ажиллаж байгаад санаа зовниж байгаа хэмээн мэдэгдэж байв.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/547824
скачать dle 12.0