Х.Нурлат эрүүл мэндийн шалтгаанаар СУЛЛАГДЖЭЭ


"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард цагдан хорьсон. Тэгвэл түүнийг нэг сарын дараа эрүүл мэндийн шалтгаанаар сулласан гэдгийг шүүх мэдээлсэн. 
Х.Нурлатыг "Тавантолгой түлш" ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн "Онлайнложистикс" ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу тбайдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан. Тодруулбал, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлат, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагч С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингилтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж хорих шийдвэрийг гаргасан байна. 
скачать dle 12.0