"Хангарьд сити" хотхонд зөвшөөрөлгүйгээр барилгын суурь ухсан хохирлыг барагдуулахыг хүсэв


Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлах Хангарьд сити-1 хотхоны СӨХ-ны дарга Ц.Эрдэнэбат БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хүсэлт тавьсны дагуу БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэл, Богдхан уул дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Бямбадорж, Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа нар ажиллав.
Нөхцөл байдалтай танилцахад БОАЖ-ын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А90 тушаалаар Богдхан уул дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд иргэн Ш.С-т олгосон 7539 мкв газрыг, 110 кВт-ын Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугам, 6/10 кВт-ын цахилгаан түгээх шугам болон Наадамчдын замаас Арцат, Нүхтийн амаар дайрсан трасст өртсөн тул 6558.06 мкв газрыг хэсэгчлэн цуцалжээ.
Гэвч иргэн Ш.С газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан байхад Хангарьд сити хотхоны авто зогсоол байсан хэсэгт зөвшөөрөлгүйгээр барилгын суурь ухаж иргэдэд хохирол учруулсан тул тушаалын хэрэгжилтийг хангуулж, хохирлыг барагдуулахыг хүсэв. Мөн барилгын компаниуд уул руу гарах замыг хааж хашаа барьсныг буулгах, эсвэл хүн гарч, орох гарц гаргуулах хүсэлт тавилаа.
Уг асуудлыг Богдхан уул дархан цаазат хамгаалалтын захиргаа хуулийн дагуу бүрэн шийдвэрлэх боломжтой гэдгийг илэрхийлж ажлын хэсэг гарган ажиллахаар болов.
скачать dle 12.0