Энэ оноос оршуулгын тэтгэмжийг хоёр сая төгрөгөөр олгоно


Нийгмийн даатгалын сангаас олгодог оршуулгын тэтгэмжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2000000 (хоёр сая) төгрөг боллоо. Нийгмийн даатгалын шимтгэл 36 сар буюу 3 жил төлсөн тохиолдолд оршуулгын тэтгэмж авах эрх үүсдэг. Нас барсан өдрөөс хойш 28 хоногийн дотор материалыг харьяа хэлтэст ирүүлэх ёстой.
Бүрдүүлэх материал:
-Нас барсаны гэрчилгээ
-Нас барсан иргэний (иргэний үнэмлэхний хуулбар)
-Оршуулгын тэтгэмж авах (ар гэрийн хүн) иргэний үнэмлэхний хуулбар
-Өргөдөл бичих
скачать dle 12.0