Хөгжлийн банкны сонсголд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гэрчээр дуудсан ч ирсэнгүй


УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.01.20/  тав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Өнөөдрийн сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлтэй холбоотой 77 гэрчийг дуудсан. Түр хорооноос олгосон эрхийн дагуу ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Батын Хурцыг гэрчээр нэмж дуудаж байна" гэлээ. 
Түүнийг  "Изинис эйрвэйз" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалттай холбогдуулан гэрчээр дуудсан ч тэр хүрэлцэн ирээгүй байна.
Тэгвэл дээрх компани нь Хөгжлийн банкнаас 2019 онд 22 тэрбум 915 сая төгрөгийн зээл авчээ. Харин компанийн 30 хувийн хувьцааг эзэмшиж байгаа Э.Золзаяа нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын бэр, 70 хувийн хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатны дүү юм. Ингэхдээ зээлийн зарцуулалтаар, "Изинис эйрвэйз" ХХК нь нийт зээлийн санхүүжилтээс 6.3 тэрбум төгрөгөөр Б.Хурцын эхнэрийн "Сарнайх" ХХК-ийн Богд банд дахь хоёр удаагийн зээлийг хаасан нь зориулалт бус гэж шинжээч дүгнэжээ. 
скачать dle 12.0