“Titanic” киног 3D 4K HDR чанартайгаар кино театруудаар гаргана


“Titanic” киноны 25 жилийн ойг тохиолдуулан найруулагч Жеймс Камерон уг киног  дахин кино театруудаар гаргахаар болжээ. Киноны шинэ трейлер болон зурагт хуудас олон нийтэд ил болсон байна. “Titanic” кино анх 1997 оны арванхоёрдугаар сарын 19-нд гарч кино урлагийн түүхэнд  түүх бүтээсэн билээ. Уг кино дэлхийн даяар 2.2 тэрбум ам.долларын орлого олсон багаад энэ нь бүх цаг үеийн хамгийн их орлого олсон гурав дах кино болгосон юм. Мөн академийн шагналд 14 номинацид нэр дэвшсэнээс 11-д нь ялж байжээ. "Paramount Pictures"-ийн мэдээлснээр энэ жилийн Валентины баярыг угтан хоёрдугаар сарын 10-наас эхлэн кино театруудаар киноны шинэчилэгдсэн хувилбар гарч эхлэх гэнэ. Нийт гурван цаг 15 минут үргэлжлэх бөгөөд  3D 4K HDR чанартайгаар дэлгэцнээ гарах аж. 
скачать dle 12.0