Цагаан сарын өмнө 3-р сарын хүүхдийн мөнгийг УРЬДЧИЛЖ ОЛГОНО


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар өнөөдөр /2023.01.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Хүүхдийн мөнгийг 2020 оны дөрвдүгээр сараас эхэлж сар бүр 100 мянган төгрөгийг олгож эхэлсэн. Халдварын хүнд үед хүүхдийн мөнгө түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотой хөдөлмөр эрхлэлтийн асуудал яригддаг, халамж хавтгайрлаа гэж. Цаашид халамжийг хөдөлмөрт шилжүүлэх, зорилтод бүлэгт нь аваачих нь чухал юм. Энэ 1072 хувьцаа биш. Хүүхдийн мөнгө халамжийн хуульд халамжийн нэг төрөл гээд орчихсон байдаг. Ингээд 2023 онд тэр есөн хувь нь татгалзаач ээ, 91 хувьд нь зарцуулах бодлогын шилжилт хийсэн. Энэ 91, 9 гэсэн тоо бол оновчтой тооцоолол гэдгийг хэлэх байна. Энэ удаа иргэд бухимдалтай байгаа нь ойлгомжтой харагдаж байна. Төр анх удаа мэдээллийн сангаа ашиглаж, амьжиргааны түвшинг тооцоолж 91 хувьд олгох ажлыг эхлүүлж байгаа юм. Үүнд мэдээллийн санд байгаа давхардлаас болоод л бухимдал үүсэж байгаа юм" гэлээ. 
Түүнчлэн "Өрхийн мэдээллийн сандаа цаг тухайд нь шинэчилж хийгээгүй, төрийн байгууллагын уялдаа холбоо зэрэг зүйлд анхаарч, сайжруулах болсон гэдгийг харуулж байна. Алдаа гарсан байна, зөрүү гарсан байна. Давхардал гарсан гэдгийг Засгийн газар зөвшөөрч уучлал хүсэж байна. Үүнийг цагаан сараас өмнө мэдээллийн баазыг шинэчилж, төрийн бодлогыг хүрээмжтэй саадгүй явуулах нь чухал байна. Хугацаа бидэнд бий. Мэдээллийн хувьд асуудалгүй иргэд хүүхдийн мөнгөө аваад эхэлчихсэн. Харин хоцорсон нь тухай бүртээ авна. Хоёрдугаар сар гарсан тохиолдолд нөхөж өгнө, хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг ч өгнө. Цагаан сар болох учир гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгох ажлыг зохион байгуулж байна  гэж ярилаа. 
скачать dle 12.0