Метроны буудалд хамтрагчаа хөнөөсөн этгээдэд ЦААЗЫН ЯЛ оноохыг шаардав


2022 оны есдүгээр сарын 14-нд БНСУ-д хамтран ажилладаг байсан эмэгтэйгээ нууцаар мөшгиж, метроны буудлын ариун цэврийн өрөөнд хөнөөсөн хэрэг гарсан. Уг гэмт хэргийг үйлдсэн гэх сэжигтэн Жон Жү Хванд холбогдох шүүх хурал Сөүл хотын төв дүүргийн шүүхэд энэ сарын 10-ний өдөр болж өндөрлөлөө. Шүүх хурлын үеэр прокурорууд түүнд цаазаар авах ял оноохыг шаардсан байна. 
Сэжигтэн 31 настай Жон Жү Хван хамт ажилладаг байсан 20-оод насны эмэгтэйг метроны буудлын ариун цэврийн өрөөнд хутгалан хөнөөсөн. Тэрээр хохирогч эмэгтэйг нууцаар мөшгисөн хэргээр шалгагдаж байсан бөгөөд түүнд холбогдох шүүх хурал хэрэг болсон өдрийн маргааш болох товтой байжээ. 
Сэжигтэн Жон Жү Хван сэтгүүлчдийн өмнө "Намайг үнэхээр уучлаарай. Би үнэхээр галзуу зүйл хийсэн" хэмээн хэлсэн хэмээн хэлсэн нь тухайн үедээ багагүй шуугиан дэгдээж байсан билээ. 
БНСУ-д гэмт хэрэгтнүүдийн хувийн мэдээллийг цацах нь хүний эрх зөрчсөн үйлдэл байдаг ч ноцтой хэрэг үйлдсэн тохиолдолд олон нийтэд нээлттэйгээр зарладаг. Уг жишгээр сэжигтэн Жон Жү Хваны хувийн мэдээлэл болон царайг олон нийтэд ил зарласан бөгөөд түүнд оноох шүүхийн шийдвэр эцэслэн тогтоогдоогүй байна. 
Уг хэрэг гарсаны дараа олон нийтийн зүгээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр дорвитой арга хэмжээ авахыг ард иргэд шаардаж эхэлсэн. Үүний үр дүнд БНСУ-ын эрх баригчид хууль, дүрмээ чангатгах арга хэмжээ авч, хохирогчдыг хамгаалах ажлаа эрчимжүүлжээ. 
 
скачать dle 12.0