20 шахам жилийн түүхтэй шатахуун импортлогч компани дампуурлаа зарлахад хүрчээ. Монгол орон даяар салбар нэгжүүдтэй шатахуун импортлогч компаниуд дотроо томоохонд тооцогддог тус компани санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж, хэд хэдэн салбараа татаж буулгахаар болсон гэх мэдээлэл тархлаа.
Үүнийг зарим албаны эх сурвалжууд үгүйсгэсэнгүй. Компанийн дотоод санхүүгийн асуудал нь даамжирч, дампуурлаа зарлахад хүрсэн гэх мэдээллийг өгч байна.
Энэ мэдээлэлтэй холбогдуулан Уул уурхайн сайд Ж.Ганбаатарын гурван сарын өмнө хийсэн мэдэгдлийг сануулъя. Түүний зүгээс нийслэлд ээлжит шатахууны нийлүүлэлт тасалдах үед "Шатахууны нөөцөд асуудал байхгүй. Магнай трейд компанийн санхүүгийн дотоод асуудлаас болоод түгээлтэд саад учирсан. "Магнай трейд" АИ-92 автобинзений 30-40 хувийг нийлүүлдэг, АИ-92-т суурилсан компани юм байна. Хэсэг хугацааны дараа санхүүгийн асуудал шийдэгдэхээр түгээлт жигдэрнэ" гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгч байв. Гэвч тус компанийн түгээлт жигдрээгүй төдийгүй, зарим салбарууд нь түгээлтээ зогсоосон хэвээр байгаа юм.
П.ГОО
http://www.shuud.mn/a/546198
Сэтгэгдэл (0)