Хятадын ковидын эсрэг стратегийн эргэлт Ши Жиньпиний хүчийг сулруулав


БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпиний “Тэг-Ковид” бодлогыг барууны шинжээчид шүүмжилсээр ирсэн. Тэрбээр 3 жилийн хугацаанд хатуу хязгаарлалтын бодлогоо тууштай үргэлжлүүлсэн ч өнгөрсөн оны сүүл үеэс эхлэн сулруулж эхэлсэн юм.
Зарим шинжээчид Ши Жиньпин Тэг-Ковид бодлогоос үүдсэн эдийн засгийн зардал, олон нийтийн эсэргүүцлийн эсрэг тэмцэж магадгүй юм гэж үзжээ. Албан ёсны мэдээллээр Хятадад коронавирусаар 5200 гаруй нас баралт бүртгэгдсэн байна.
Гэсэн ч коммунист намын суртал ухуулгын хэрэгслээр цацаж буй мэдээ, мэдээлэл, Хятадын өнцөг булан бүрт амьдарч буй иргэдийн цахим сүлжээнд байршуулсан дүр зураг асар их ялгаатай байсныг онцолжээ. Мөн ДЭМБ хүртэл Бээжинг илүү нээлттэй байхыг уриалж, вакцинжуулалт, нас баралт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдал зэрэг тодорхой статистик тоон мэдээллийг авахыг хүссэн байдаг.
Эцэст нь БНХАУ яагаад ийм удаан хугацаанд Тэг-Ковид бодлоготой зууралдсан, хилээ нээхийн тулд дорвитой алхам хийгээгүй зэрэг нь Ши Жиньпиний манлайлалд сөргөөр нөлөөлж магадгүй юм гэж үзэж байна.
Эх сурвалж: The Guardian
скачать dle 12.0