Улс төрчдийн ёс зүй, шунал


Нүүрсний хулгай ярьж эхэлснээс хойшхи ѳдрүүдэд дэлгэгдэж буй баримт сэлтийг анзаараад үнэхээр гайхаж байна. Ёс зүйгүй, шуналтай улстѳрчид ѳѳ:   -Ном уншдаггүй, юм үзээгүй, мэдлэг чадваргүй ямар олон тэнэгүүд улстѳрд ороо вэ? -Ажил хѳдѳлмѳр эрхэлж үзээгүй, амар хялбар аргаар мѳнгѳ олох хүсэлтэй, Монголын улстѳрийг бизнес гэж тооцсон ямар их шуналтангууд тэнд байна вэ? -Ѳнгѳн талдаа үзэл бодол, шударга ёсоор мэтгэлцээд байх шиг атлаа их мѳнгѳ, баялгийг хулгайлахдаа яаж нэгдэж, биднийг мэхэлж чадаж байна вэ? -Аугаа түүхтэй, асар их баялагтай цѳѳхѳн монголчууд атлаа, хамтдаа хѳгжье гэж боддоггүй, тэр их боломжуудыг хулгайлж байхдаа бие биенээ хайрласангүй юу? та нар   -Амьдрал дээр адгийн новшнууд атлаа бидний ѳмнѳ эх оронч дүр эсгэж, ухаантай хүний дүрд яаж тоглож чадна вэ? та нар   -Хүн чанараа мѳнгѳ, шуналаар арилжчихаад нойр чинь яаж хүрч, яаж бидний нүүрийг эгцэлж харж чадаж байнаа? та нар -Хулгай, луйвраа баригдахгүй хэмээн бардамнаж байхдаа хэзээ хойно эцгийнхээ нэрийг гутааж, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бузарлана гэдгийг ухаарсангүй юу? -Ард олныг ухаангүй тэнэг, хүлцэнгүй дорой, ёроолгүй зусар гэж бодсон уу? та нар. Тэд зүгээр л тэвчиж хүлээж байсан юм шүү дээ                                                    
  ОЛОН НИЙТИЙН ЖАГСААЛ   Нүүрсний хулгайдыг эсэргүүцсэн иргэд, залуусын жагсаал эхлээд 10 хонож байна. Тэд бүгдээрээ “Монголын баялгийг, бидний боломжуудыг цѳѳхѳн эрх мэдэлтэнгүүд хуйвалдан хулгайлжээ” гэдэг дээр санал нэгдэн эвлэлдэн, тайвнаар жагсаж байна. Энэ их үзэн ядалт дунд ч тэд тэвчээртэй байж, бие биенээ чин сэтгэлээсээ хайрлан дэмжиж, хахир хүйтэнд халуун цай, аарц, чацарганы жуус, боорцог, хуушуур, бусад идэх зүйлээр бие биенээ дайлж байна. Хэн ч юу ч зарсангүй. Талбай дээр ширхэг ч хог үлдээхгүй, соёлтой, эмх цэгцтэй жагсаж байна. Олон ч жагсаалуудаа улстѳрчдѳд хулгайлуулж, луйвардуулж байсан тэд ѳнѳѳ хэр хашир хэрсүү болжээ. Хэн нь жагсаалыг яаж будлиулж, үнэ цэнийг нь алдагдуулж, хүчирхийлэл болгон хувиргадагийг ч тэд мэддэг болжээ. Монголчууд сэрж, эвлэлдэн нэгдэж байна.Энэ сайхан биш гэж үү?                                                      
 ОДОО ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?   1.     “Шүгэл үлээсэн” энэ Засгийн Газрын ил болгосон оффтек гэрээнүүдийг мэргэжлийн хүмүүс сайтар судлан олон нийтэд зѳвѳѳр тайлбарлан ойлгуулах хэрэгтэй байна 
2.     Мэргэжлийн чадварлаг хуульчид жагсаал цуглааныг цаашид хуулийн дагуу үргэлжлүүлэх хууль эрх зүйн гаргалгааг гаргаж зѳвлѳх шаардлагатай байна 
3.     Дэлгэгдэж буй бодит баримтуудад дүгнэлт хийж олон улсын байгууллагуудад хандах хэрэгтэй болж байна 
4.     Хэн нэгэн энэ жагсаалыг ѳмчлѳлгүйгээр цаашид удирдан чиглүүлэх баг байгуулах хэрэгтэй болж байна. Хэн нэг нь “баатар” бололгүйгээр хүн бүрийн зүтгэл оролцоо хамгийн чухал болжээ 
5.     Хүн бүхэн сэтгэлийн хѳѳрлѳѳр олон асуудлыг шаардалгүйгээр эхний ээлжинд:   -Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлах -Тэдэнд хуулийн дагуу хариуцлага тооцох -Хариуцлага тооцохын тулд зохих хуулиудад ѳѳрчлѳлт оруулах гэдэг дээр тѳвлѳрч аажим аажмаар бусад асуудлуудыг ч дараалалтайгаар шаардаж шийдүүлэх нь чухал байна  
 6.     Дараа нь ээлжээ хүлээж буй олон асуудлууд байгаа:   -Хѳгжлийн Банкны найдваргүй зээлдэгчид -Ковидын үеийн санхүүжилт -НД-ын мѳнгѳний завшилт -ЖДҮ-ийн Сангийн завшилт -60 тэрбумын луйвар -Хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын хууль бус дарамтууд гэх мэт.   Ѳчигдѳр Францад байгаа Ган-Очир гэдэг залуугийн лайваар хийсэн мэдээллүүдийг сонсоод шоконд орсон шүү. Улстѳрчид томилдог хууль хүчний байгууллагуудыг ѳѳрчлѳх хэрэгтэй болжээ. Энэ байдлаараа тэд ч энэ хэргүүдийн хамсаатан болох магадлалтай. Судлаач “Болушка”-ийн бичсэн анхааруулгатaй ч санал нэг байна. 
  Монголчууд бид “ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” ард түмэн.   -Ийм их баялаг, боломжууд дээр “гуйлгачин” мэт амьдармааргүй байна. -Олон монголчууд гадаадад гарч амьдралынхаа гэгээн мѳчүүдийг харьд ѳнгѳрѳѳмѳѳргүй байна.-Энэ их амаргүй цаг үед асуудлаас зугатаж харьд гармааргүй байна.-Бид бүгдээрээ ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДАРМААР БАЙНА.Үүний тулд хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо хэрэгтэй байна. Яг одоо л бид ѳѳрчилж чадна, эсвэл хэзээ ч үгүй…                                      
 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
скачать dle 12.0