Б.Батжаргал: Бичиг гаргаж өгсөн үйлдлийнхээ төлөө ХОРИГДОХ ЮМ УУ?


Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Тэгвэл энэ үеэр, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Авлига хээл хахуультай тэмцэх үйл ажиллагаа түүнд ногдох ялын бодлогыг чангатгах ёстой гэвэл тийм. Ингэж цэвэршиж байна. Энэ хуулийн төслийн нэр доор янз бүрийн юм ярьдгаа болих хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн халдашгүй байдал хууль тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг нэг яамны төрийн нарийн бичгийн даргын яриад байдаг асуудал биш. Ямар хуулийг хэн өргөх барих нь тухай хуулийн заалттай. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа үйлдэл. Чоно борооноор гэдэг шиг янз бүрийн юм ярьж байдгаа болих хэрэгтэй. Гишүүдийн халдашгүй байдал гэдэг нь сонгогчдыг хамгаалдаг зүйл. Худлаа нэр хэлээд аймаар зүйл байгаа мэт харагдуулдаг байдлаа болих хэрэгтэй. Төрийн болон орон нутгийн өмчтэй удирдах хийгээд гүйцэтгэх албан тушаалтнууд асуудал үүсгэсэн бол ялын бодлого чанга байх ёстой. Томилгоо хийсэн, гэрээ хийсэн этгээдүүд яагаад яригдахгүй байна вэ?
Хуулийн төслийн 22,1 нэг бол өндөр албан тушаалтнуудад хамаагүй. Гэтэл нэгж толгойлж байгаа хүн тухайн нэгжийнхээ хөгжлийг хангахын тулд ганц нэг гайгүй ААН бойжуулахын тулд ийш тийшээ асуудал тавьдаг.  Хүсэлт тавьсан албан бичгээр нь хорих асуудал яригдаж байна" гэлээ.
скачать dle 12.0