Д.Ганбат: 2023 онд Монголын ард түмний амьдрал сайжрахгүй нь тодорхой болж байна


УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын нэр бүхий гишүүдийн хамт мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр Д.Ганбат: "Өдрөөс өдөрт Монгол улсын эдийн засаг хүндэрч, ард түмний амьдрал ядуурч байна. Эргүүлийн цагдаа нарын цалин үнэхээр хэцүү байна. Цэргийн албан хаагчид, хилийн цэргийнхэн, ахлагч офицеруудын цалин маш хүнд байна. Эдгээр хүмүүс бүгд ажлаасаа гарч байна. Төрийн анхан шатны албан хаагчид ч мөн ажлаасаа гарч байна. Хувийн хэвшлүүд хаалгаа барьж байна. Ардчилсан орнууд руу виз гарч л байвал бүгд дүрвэж байна. 2013, 2014 оны үед Ардчилсан нам олон болоод ажиллаж байх үед бүгд Монгол улсаа зорин ирж ажиллаж, амьдарч байсан. Гэтэл энэ боломжийг, улс орны эдийн засгийг МАН, ЖАН-ынхан дампууруулсан. 2023 он бол маш хүнд жил хүлээж байна.
 Яриад байдаг хүний эрх, ардчилал, ард түмний сайхан амьдрах гэдэг зүйлс МАН-ын хэдэн дарга нарын аман дотор л байна. Бодит амьдрал дээр байхгүй болжээ.
 
Үүнтэй хууль ёсны Ардчилсан нам үүнтэй эвлэрэхгүй. Тэмцэнэ, ярина, хэлнэ. Өнөөдрийн УИХ бол УИХ биш болсон. УИХ нь хаана байгаа, Засгийн газар хаана байгаа нь мэдэгдэхгүй болжээ. УИХ Монгол Ардын намын хуулийн хэлтэс шиг ажиллаж байна. МАН охин нам төрүүлж байна. МАН-ын бүлэг охин бүлэг төрүүлж байна.
 
 
Хэдэн утсан хүүхэлдэйнүүд магтсан аятай, хууль ёсны болгосон аятай аашилж байна. Үндсэн хуулиар, ард түмний байгуулсан гэрээг ээлжит бус чуулган зарлаад Үндсэн хуулийн цэц буюу манаачтай нь нийлээд хулгайлаад авчихсан.
 
 
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв маш их алдагдалтай явж ирсэн. Энэ байдал 2023 онд үргэлжилж байна. Энэ хүнд хэцүү ачааг Монголын ард түмэн үүрнэ. Эрх баригчид аанай л найрласан төсвөө батлах нь ээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс музей, угтах хаалга, хөшөө л барьсан. Энэ бол тэвчиж болох зардал байсан. Өнөөдөр ард түмний амьдрал маш хэцүү байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ ханш өдрөөс өдөрт өсч байна. Ажлын байр багасч, хувийн хэвшлүүдийн орон зай хумигдаж эхэллээ. Монгол Улс 2023 онд хэзээ ч байгаагүй буюу 2 их наядын зардалтай төсөв баталж байгаа. 10-аад жилийн өмнөхтэй харьцуулахад 3 дахин өсчээ.
 
Ж.Мөнхбат 2013 онд нэг ам.доллар 1700 боллоо гэж ярьж байсан.Өнөөдөр энэ ханш хоёр дахин өсч, Монголчуудын 2 хүн тутмын нэг нь ядуу боллоо.
 
Гэтэл эрх баригчид юу ч хийхгүй байна. : 2023 онд Монголын ард түмний амьдрал сайжрахгүй нь тодорхой болж байна.МҮЭ-ийн Холбоо өнгөрсөн долоо хоногт гарч ирж үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлсэн. Гэхдээ анхан шатны төрийн албан хаагчдын цалинг 50%  нэмье гэж байгааг бид 100% нэмэх ёстой гэж үзэж байна. Энэ шаардлагынхаа төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Монгол Улсын төсвийг татан авч, дахин боловсруулах ёстой. " гэсэн бол
 
АН-ын ҮБХ-ы гишүүн А.Цэрэнбат:  " АН-аас тавьсан таван шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг чөлөөл гэсэн. Шаардлагын хариуг ирэх Даваа гарагт авна. Хэрвээ хариу өгөхгүй бол 11 дүгээр сарын 14-нд бүх нийтийн ажил хаялт зарлана " гэв.
 
М.Чой
https://www.sonin.mn/news/peconomy/133880
скачать dle 12.0