Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт эдэлдэг.
Хөнгөлөлт энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжилдэг юм.
Гэр хорооллын хэрэглэгчдийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд хөнгөлөлт тооцогдох юм.
Энэ жил тарифын хөнгөлөлтийн хувьд санхүүжилт тодорхойгүй байгаа ажээ. Цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт эдлүүлэх нь улсын төсөвт санхүүжилт тусгагдахаас шалтгаалдаг гэж Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (0)