Африкт 250 сая хүн усны дутагдалд орно

Усны нөөц багасаж буйн дээр ган гачиг, үер усны гамшиг тасрахгүй байгаа нь Африкын орнуудын эдийн засаг, нийгэм, экологид маш ноцтой сөрөг үр дагавар авчирч байна гэж Дэлхийн Цаг уурын байгууллага энэ сарын 8-нд нийтэлсэн тайландаа дурджээ.

Уг тайланд усны нөөц, аюулгүйн асуудалд онцгой анхаарал хандуулжээ. Холбогдох шинжилгээний дүнгээс үзвэл, Африкт бараг 250 сая хүн усны маш ноцтой дутагдалд орж, 2030 он гэхэд бараг 700 сая хүн ус дутагдсанаас болж гэр орноосоо дүрвэх төлөвтэй байна. Түүнчлэн 2030 онд Африкын улс орнуудын 4/5 хувь нь тогтвортой менежмент явуулахуйц усны нөөцгүй болох магадлалтай байна.
Өдгөө Африкын хүн амын зөвхөн 40 хувь нь сэрэмжлүүлгийн системийг ашиглан онцгой цаг агаар, цаг уурын өөрчлөлтийн нөлөөнөөс зайлсхийж чадаж байна гэдгийг Дэлхийн цаг уурын байгууллага онцолжээ.
Д.Хүчитбаатар
скачать dle 12.0