Өнгөрсөн, одоо цагийн мэдээллийг судалж, цуглуулж улмаар мэдээллийн томоохон дата сан үүсгэх нь ирээдүй цагийг тодорхойлох гол цөм болж байна. Үүнийг бид энгийнээр статистик гэж нэрлэдэг. Манай улсын хувьд эдийн засаг, хүн амын өсөлт хөгжил, гадаад харилцаа, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, мал ахуй зэрэг салбар бүрийн дата мэдээллийг нэгтгэсэн байдлаар мэдээлдэг цор ганц газар бол Үндэсний статистикийн хороо юм.
Ингээд Үндэсний статистикийн хорооноос хийсэн хэрэглээний үнийн индекс, тээвэр, ядуурал, боловсрол, аж үйлдвэрийн салбарын таван жилийн өмнөх статистик тоон мэдээлэл ба одоо цагийн ялгааг харьцуулан хүргэе.
-ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС-
Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар өөрчлөгдөж буйг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд нэг өрхөөр бус нийт өрхөөр тооцогдсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Мөн төрөөс санхүү, мөнгө, зээлийн бодлогыг боловсруулах, инфляцийн төвшинг тодорхойлох, хүн амын цалин, тэтгэвэр, тэтгэмж, бусад орлогын хэмжээг индексжүүлэхэд тооцооны гол үзүүлэлт болгон ашигладаг байна.ГРАФИК:1
ГРАФИК:2
2017-2022 оны хугацаанд тогтвортой бус хэлбэлзэлтэй, огцом өссөн зүй тогтол ажиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд цар тахлын дараах эдийн засгийн сөрөг үр дагаврууд нөлөөлсөн байж болох ч энэ нь урт хугацаандаа үргэлжлэвэл эдийн хямдралд хүрэх эрсдэлтэй юм. Графикт дүрслэгдсэн үзүүлэлтийг харвал өмнөх оны үнийн индекстэй харьцуулжээ. Тодорхой нэг, нэр төрлийн бүтээгдэхүүнээр төлөөлүүлээгүй ч салбараар нь тодотгон илэрхийлсэн өмнөх оны үнийн өсөлтөөс хэр хэмжээнд, тодруулбал хэдэн хувиар нэмэгдсэнийг харуулж байна. Суурь бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд, үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гарт очих хүртэлх үнэ өртөг тодорхой хэмжээнд нэмэгдэх нь хэвийн зүйл ч хомсдолоос үүдэлтэй үнийг өсөлт удаан хугацаанд үргэлжлэх нь сөрөг үзэгдэл аж.
-ТЭЭВЭР-
Тээврийн салбар нь уудам нутагтай, хүн ам харьцангуй сийрэг суурьшилтай манай улсын хувьд эдийн засагт чухал ач холбогдолтой салбарын нэг юм. Манай улсад авто, төмөр зам, агаар, усан замын үндсэн дөрвөн төрлийн тээврийн дэд салбарууд үйл ажиллагаа явуулдаг. Авто тээврийн статистикийн мэдээллийг аж ахуйн нэгж, байгууллагууд аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газраар дамжуулан, агаарын болон төмөр замын тээврийн мэдээг иргэний агаарын тээврийн компаниуд, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Төмөр замын хэрэг эрхлэх газар шууд Үндэсний статистикийн хороонд ирүүлдэг байна.
ГРАФИК:3,4 /2017 оны байдлаар/
Тээврийн салбарын үндсэн үзүүлэлтүүд болон үндсэн үзлэгийн мэдээллийн графикт дүрсэлжээ. Энэхүү үзүүлэлтийг 2022 онтой харьцуулбал, хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллээр Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2022 оны эхний улиралд 9.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 7.2 буюу 42.2 хувь, сая тонноор буурсан байна. Энэхүү бууралтад авто тээврээр тээсэн ачаа 5.3 буюу 59.4 хувь, сая тонноор буурсан нь голлон нөлөөлсөн гэх үзүүлэлт гарчээ. Үүнийг тодруулбал, Ачаа тээврийн бууралтад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 5.6 сая тонн буюу 67.9 хувиар буурсан бол зорчигч тээврийн өсөлтөд нийслэлийн тээврээр зорчигчид давхардсан тоогоор 20.6 буюу 2.2 дахин өссөн нь нөлөөлсөн гэж ойлгож болох юм. Мөн Авто тээврийн салбарын орлого 2022 оны эхний улиралд 105.5 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеэс 24.2 буюу 18.7% тэрбум төгрөгөөр буурсан байна.
-ЯДУУРАЛ, ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, ДУНДАЖ ХЭРЭГЛЭЭ-
Монгол Улсын нийт өрхөөс түүвэрлэн, өрхийн гишүүдийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал, өрхийн орлого, зарлага, хэрэглээтэй холбоотой үзүүлэлтүүдийг цуглуулан судалж ядуурал, өрхийн дндаж хэрэглээ зэргийг тогтоодог байна.
ГРАФИК:4 /2017 оны байдлаар/
ГРАФИК:5 /2021 оны байдлаар/
Дээрх графизаас харвал 2017-2021 оны дөрөвдүгээр улирал хүртэлх таван жилийн хугацаанд дундаж цалин авдаг иргэдийн тоо нэмэгдсэн нь сайшаалтай хэрэг ч тэтгэвэр, тэтгэмж авах иргэдийн тоо мөн л өссөн үзүүлэлттэй байна.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2021 оны дөрөвдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 27.0 мянга, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 1.2 мянга, 500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 32.3 мянга, 700- 900 мянган төгрөгийн орлоготой өрх 25.7 мянга, 900-1100 мянган төгрөгийн орлоготой өрх 7.4 мянгаар буурсан бол 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 23.4 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 33.2 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 29.2 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 23.0 мянгаар тус тус нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт өрхийн 50.2 хувь буюу 463.7 мянган өрх зээлтэй амьдарч байгаа нь тогтоогджээ.
-БОЛОВСРОЛ-
Боловсролын сургалтын байгууллагын тоо, суралцагчид, элсэгчид, төгсөгчид, багш нарын тоог МУ-ын боловсролын төвшний ангиллын код, бүс, аймаг, нийслэл, сум, дүүргээр гаргажээ. Манай улсын боловсролын төвшний ангиллын кодыг 2014 онд баталсан байна.
ГРАФИК:6 /2017 оны байдлаар/
ГРАФИК:7 /2021 оны байдлаар/
ГРАФИК:8 /2021 оны байдлаар/
Таван жилийн өмнөх сургууль цэцэрлэгийн тоо хэмжээ нэмэгдсэн ч чанарт өөрчлөлт гарсангүй. Хүн ам өсөхийн хэрээр чанартай боловсрол эзэмших хүүхдүүдийн тоо багасаж байна. Улсын сургууль цэцэрлэгийн хүртээмж бага ачаалал ихтэйгээс болж боловсролын хоцрогдол нэмэгдэж, сургуулиас завсардах тохиолдол цөөнгүй болжээ. Мөн Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилийн эхэнд цэцэрлэгт нийт 8.8 мянган багш ажиллаж байгаа бөгөөд цэцэрлэгийн нэг багшид ногдох хүүхдийн тоо 22 болж өмнөх оноос 4- өөр буурсан үзүүлэлт гарчээ.
Нэг багшид ногдох хүүхдийн тоо төрийн өмчийн цэцэрлэгийн хувьд 21, харин хувийн цэцэрлэгийн хувьд 24 байна. ЕБС-д 35.1 мянган багш ажиллаж байгаагийн 31.2 буюу 88.7 хувь нь төрийн өмчийн, 4.0 буюу 11.3 хувь нь хувийн өмчийн сургуульд ажиллаж байна. ЕБС-ийн нэг багшид ногдох суралцагчдын тоо 2021-2022 оны хичээлийн жилд 20 байсан бөгөөд сургуулийн өмчийн хэлбэрээс хамааран ялгаатай байна гэх судалгаа гарчээ. 2017 оноос өнөөдрийн хүртэлх хугацаанд нэмэгдсэн сургууль, цэцэрлэгийн тоо хангалтгүй байна. Нэг багш 24 хүүхдэд ижил төвшний мэдлэг мэдээлэл хичээлийн цагт өгөхөд хэцүү. Тиймээс чанартай, тэгш хүртээмжтэй боловсролын тогтолцоо хэрэгтэй байна. Зөвхөн тоо харж хангалттай эсэхээ тодорхойлдог биш, чанар суурилж дүгнэх систем ч хэрэгтэй.
-АЖ ҮЙЛДВЭР-
Аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчид, зардал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалт, үндсэн хөрөнгө болон санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдээр илэрхийлж, аж ахуйн нэгжийн сар, жилийн тайлан, тооллого, судалгааны үр дүнгийн тоон мэдээллийг ашиглан тэдгээрийг нэгтгэн гаргадаг.
ГРАФИК:9 /2017 оны байдлаар/
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 буюу 24.4 хувиар буурчээ.Тодруулбал, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.2их наяд буюу 34,7 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 5.7 тэрбум төгрөг буюу 0,7 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл (0)